Хиймэл оюун ашиглан цээжний рентген зургийн эмгэг өөрчлөлтийг үнэлсэн үр дүн
Түлхүүр үг:
COVID-19, Эмгэг өөрчлөлт, Урдчилан сэргийлэх үзлэг, ХарьцуулахХураангуй
Үндэслэл: Цээжний рентген зураг нь цочмог болон архаг явцтай уушгины өвчнийг оношлоход ашиглагддаг, хямд өртөгтэй, хурдан, өвчтөний орны дэргэд хийгдэх боломжтой радиологийн суурь шинжилгээний арга юм. Уушгины эмгэгийг рентген зурагт илрэх шинжээр нь тархмал болон голомтот гэж үндсэн хоёр бүлэг болгон ангилдаг ба хэмжээ болон дүрслэлийн чанараас хамаарч 70-85%-ийн магадлалтайгаар өөрчлөлтийг илрүүлдэг. Яаралтай тусламжийн болон ажлын хэт ачаалалтай үед, голомтот өөрчлөлтийн хэмжээ 1 см-с бага үед гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалсан рентген зургийн дүгнэлтэнд тусгагдаагүй алдах эрсдлүүд дүрс оношилгооны эмчид байнга тулгарч байдаг. Хиймэл оюуныг ашиглан уушгины хавдар, COVID-19, уушгины хатгаа өвчнүүдийн үеийн цээжний рентген зурагт дүн шинжилгээ хийсэн хэд хэдэн судалгаануудын үр дүнд радиологийн эмч + хиймэл оюун хамтарч хийсэн дүгнэлтийн мэдрэг чанар 88 - 95% хүртэл нэмэгдсэн байгаа ч манай улсад энэ чиглэлээр хийсэн судалгаа хомс байгаа учраас бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Цээжний рентген зурагт хиймэл оюун ашиглан зарим эмгэгүүдийг үнэлэн, радиологийн эмчийн дүгнэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив загвараар хийж хэгүйцэтгэсэн. Ингэхдээ АШУҮИС-ийн, Монгол-Японы эмнэлгийн радиологийн тасагт 2022 оны 09 сарын 10аас 09 сарын 30-ны хооронд авагдсан 845 цээжний рентген зургаас судалгаанаас хасах шалгуурыг баримтлан 721 зургийг радиологийн дөрвөн эмчийн дүгнэлт болон хиймэл оюуны гаргасан дүгнэлттэй харьцуулан судлав. Үр дүн: Судалгаанд нийт 721 үйлчлүүлэгчийн эгц ардаас авсан рентген зургийг ашиглав. Судалгаанд хамрагдсан рентген зургууд нь 377 эрэгтэй хүний, 344 эмэгтэй хүний рентген зураг байв. Судалгаанд ашигласан рентген зургийг насны бүлгээр ангилж үзэхэд 1019 насны 24, 20-29 насны 114, 30-39 насны 150, 40-49 насны 147, 50-59 насны 97, 60-69 насны 96, 70-79 насны 58, 80-89 насны үйлчлүүлэгчдийн тус тус 37 рентген зураг байв. Радиологийн эмчийн рентген зургуудыг үнэлсэн дүгнэлтэнд 331 (46%) рентген зураг эмгэг өөрчлөлттэй, 390 (54%) рентген зураг эмгэг өөрчлөлтгүй гэж тусгасан бол хиймэл оюунаар үнэлүүлсэн рентген зургийн хариунд 392 (54%) зураг эмгэг өөрчлөлттэй, 329 (46%) зураг эмгэг өөрчлөлтгүй гэж дүгнэсэн байв. Рентген зурагт илэрсэн эмгэг өөрчлөлт ба эрүүл рентген зургийг ялган оношлох утга дээр тулгуурлан радиологийн эмч болон хиймэл оюун хоорондын мэдрэг, өвөрмөц чанарыг харьцуулан үнэлсэн ба рентген зургийн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх хиймэл оюуны өвөрмөц чанар 95.8%, мэдрэг чанар 89% байв. Дүгнэлт: Цээжний рентген зургийг үнэлсэн хиймэл оюуны зөв дүгнэлтийн хувь болон мэдрэг чанар 89% буюу өндөр байгаа нь эмнэлзүйн практикт ашиглах бүрэн боломжтойг харуулж буй бөгөөд урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн цээжний рентген зургийн дүгнэлт гаргахад ашиглах боломжтойг харуулж байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Цахим-Эрдэнэ, Г.Эрдэнэбал, С.Ваанчигсүрэн, П.Төгсжаргал, Х.Дэлгэрдалай
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
