Судасны хөшүүн чанар ба зүрх-судасны шалтгаант нас баралтын эрсдэлийг судалсан нь (13 жилийн проспектив когорт судалгаа)

Зохиогчид

  • Б.Ариунзаяа АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Э.Одхүү АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Н.Бат-Эрдэнэ АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Лхагвасүрэн АШУҮИС Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Б.Номундарь АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Зүрх-шагайн судасны индекс, Ахмад настан, Артерийн даралт ихсэлт, Зүрх судасны эрсдэл

Хураангуй

Үндэслэл: Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин бөгөөд эмгэг жамын гол хүчин зүйл нь судас хатуурал юм. Судасны хөшүүн чанарыг илтгэх үзүүлэлт болох зүрхшагайн судасны индексийг тодорхойлох нь судас хатуурлыг эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог. Ахмад настанд ЗСӨ-ний эрсдэлийг тооцож, түүнд түшиглэн урьдчилан сэргийлэлт зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь үндэслэл боллоо. Зорилго: Ахмад настанд ЗШСИ нь ЗСӨ-ний шалтгаант нас баралтыг бие даан таамаглах хүчин зүйл болох эсэхийг тогтоох. Арга, аргачлал: Проспектив когорт судалгаанд 2011–2015 онд хийгдсэн “Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа”-нд хамрагдсан Монгол улсын 5 бүсийн 55–95 насны 1,403 ахмад настныг хамруулж, ЗШСИийг VaSera VS-1000 (Fukuda Denshi, Япон) багажаар тодорхойлов. 2025.12.20-ы байдлаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс нас баралтын бүртгэлийг регистрийн дугаараар шүүж, Өвчний олон улсын ангилал10-ын I00–I99 кодтой нас баралтыг ЗСӨ-ий шалтгаант нас баралт гэж үзэв. Оролцогчдыг ЗШСИ-ийн утгаар 4 тэнцүү бүлэгт (квартил; Q1 <8.0, Q2 8.0–8.8, Q3 8.9–9.7, Q4 ≥9.8) хуваан, Аален–Йохансений аргаар ЗСӨний шалтгаант нас баралтын хуримтлагдсан тохиолдлыг тооцов. Нас, хүйс, артерийн даралт ихсэлт, тамхидалт, БНЛП-Х, ИНЛП-Х, ТШХаар засварласан Cox регрессийн шинжилгээ, мэдрэг байдлын Файн– Грэйн шинжилгээг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 66.8±7.9 жил ба дагасан хугацаанд (медиан 13.2 жил) ЗСӨ-ий шалтгаант нас баралт 121 (8.6%), бусад шалтгаант нас баралт 127 (9.1%) бүртгэгдэв. Аален–Йохансений аргаар тооцоход ЗСӨ-ий шалтгаант нас баралтын хуримтлагдсан тохиолдол Q1-д 3.3%→Q2-т 6.0%→Q3-т 9.3%→Q4-т 14.1% болж шатлан нэмэгдсэн (Грэйн тест p<0.001). ЗШСИийн Q1 бүлэгтэй харьцуулахад ЗСӨ-ний шалтгаант нас баралтын эрсдэл Q3-т (HR 2.03 [95%CI 1.04–3.98]), Q4-т (HR 2.42 [95%CI 1.23–4.76]) өндөр байв (p-trend=0.012). ЗШСИ 1 нэгжээр нэмэгдэхэд энгийн HR 1.42 [95%CI 1.24–1.63], нас, хүйсээр засварласан HR 1.19 [95%CI 1.03–1.38], бүрэн засварласан HR 1.17 [95%CI 1.00–1.36], p=0.045 байв. Артерийн даралт ихсэлт (HR 1.53 [95%CI 1.06–2.21]) ЗСӨ-ий шалтгаант нас баралтын бие даасан эрсдэлт хүчин зүйл болсон. Дүгнэлт: Ахмад настанд ЗШСИ өндөр байх нь нас, хүйс болон уламжлалт эрсдэлт хүчин зүйлсээс үл хамааран ЗСӨ-ий шалтгаант нас баралтыг таамаглаж байгаа бөгөөд ЗШСИ-ийн квартил өндөр байх тусам эрсдэл шат дараатай нэмэгдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл