Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii starf.) Эмийн ургамлын бичил бүтэц болон зарим бодисын гистохимийн судалгаа

Зохиогчид

  • Ц.Амаржаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • А.Маралгуа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Д.Ариунаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эм найруулагчийн тэнхим Зохиогч
  • Б.Туяацэцэг АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Ч.Хонгорзул АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Ж.Эрдэнэчимэг АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • С.Уранбайгаль АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Д.Ариунзаяа АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Г.Энхжин АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Х.Даариймаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Алкалоид Танин Флавноид АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими, ургамал судлалын тэнхим АШУҮИС, Эм найруулагчийн тэнхим АШУҮИС, Эм зүйн сургууль Цахим шуудан: amarjargal.ts@mnums.edu.mn, Утас: 90212398

Хураангуй

Үндэслэл: Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii Stapf.) нь Монгол Улсын говь, цөлийн хуурай сэрүүн бүсэд зэрлэгээр ургадаг, Ephedraceae овгийн олон наст бутлаг ургамал юм. Уламжлалт анагаах ухаанд энэхүү ургамлын мөчир, үндсийг ходоод гэдэс зангирч өвдөх, хавагнах, шээс хаагдах, тамир сулрах үед хандлан хэрэглэдэг. Ephedraceae овгийн төлөөлөгчид нь эпедрин, псевдоэпедрин зэрэг симпатомиметик алкалоид агуулдаг бөгөөд эдгээр бодис нь төв мэдрэлийн тогтолцоо, амьсгалын зам, зүрх судасны системд физиологийн хүчтэй үйлдэл үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Гэсэн хэдий ч Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii Stapf.) ургамлын биологийн идэвхтэй бодисуудын эд, эсийн түвшинд тархах байршил, бичил бүтэцийн нарийвчилсан судалгаа хязгаарлагдмал хэвээр байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii Stapf.) ургамлын иш, үндэсний бичил бүтэц, гистохимийн онцлогийг тодорхойлж, биологийн идэвхтэй нэгдлүүдийн тархалтыг судлах. Арга, аргачлал: Дээжийг Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 7-р сард түүж цуглуулж сүүдэр газар хатаан зүслэг хийхдээ Ostrich and Fleming уусмалд дэвтээсэн. Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii Stapf.) ургамлын хөндлөн зүслэгийг бэлтгэхдээ гар микротом ашиглаж, олимпус гэрлийн микроскопоор харж ажиглав. Гистохимийн шинжилгээнд алкалоид, фенолт нэгдэл, танин, эфирийн тос, полисахарид, цардуул илрүүлэх стандарт урвалжуудыг ашиглав. Үр дүн: Ишний эпидермис нимгэн ханатай, дөрвөлжин эсүүдээс тогтсон ба гадаргуу нь бөмбөлөг хэлбэртэй товруунуудаар бүрхэгдсэн болохыг илрүүлэв. Ишний амсрын эсүүд тетрацит бүтэцтэй, фотосинтезийн үүрэг нь ишний хлоренхимэд төвлөрдөг. Дамжуулах багц коллатераль бүтэцтэй бөгөөд гадна талд флоэм, дотор талд ксилем бүхий бүтэцтэй. Ишний голд улаан хүрэн талст агуулсан идиобласт ажиглагдсан. Үндэсний төв цилиндр полиархи бүтэцтэй ба паренхимийн эсүүд дугариг хэлбэртэй жигд тархсан бөгөөд иштэй адилаар голдоо идиобласт агуулсан байна. Гистохимийн судалгаагаар ишинд флавноид, алкалоид, полисахарид, танин илэрсэн бөгөөд эдгээр нэгдлүүд паренхим, хлоренхим зэрэг эдэд илүү төвлөрсөн харагдаж байна. Үндсэнд полисахарид, танин, цардуул илэрсэн бол алкалоидын хуримтлал нь ишний паренхимд илүү зонхилж байлаа. Дүгнэлт: Пржевальскийн зээргэнэ (Ephedra przewalskii Stapf.) ургамлын бичил бүтцийн судалгаагаар ишний эпидермис, товруу, хлоренхим, дамжуулах эд болон талст агуулсан идиобластын онцлог бүтэц, үндэсний полиарх төв цилиндрийг тодорхойлж, гистохимийн урвалаар ишинд флавоноид, алкалоид, таннин, цардуул, полисахарид, харин үндсэнд таннин, цардуул, полисахарид илэрсэн нь ургамлын эрхтэн тус бүрийн анатомийн болон химийн онцлогийг цогцоор нь тодорхойлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Маралгуа, Х.Даариймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл