Монгол хүүхдийн үсний чухал хэрэгцээт эрдэс минералуудын түвшинг судалсан дүн (ICP-MS шинжилгээнд суурилсан нас, хүйс ба өсөлтийн муруйн хамаарал)
Түлхүүр үг:
Микроэлемент, Хоол тэжээл, Биомониторинг, Антропометр, МонголХураангуй
Үндэслэл: Хүүхдийн өсөлтөд чухал хэрэгцээтэй эрдэс минералыг үсний эдийн минералын шинжилгээний тусламжтай түвшнийг тогтоож нас, хүйс, өсөлтийн үзүүлэлттэй холбон үнэлсэн судалгааны ажил манай улсад хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Үсэнд агуулагдах Na, K, Ca, Mg, Zn, P, Fe, Cu, Se-ийн лабораторийн лавлах хэмжээнээс бага буюу дутагдалтай түвшний тархалтыг тодорхойлж, өсөлтийн муруй, нас, хүйстэй хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Бид “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт 2016 оны 6-р сараас 2022 оны 12-р сарын хооронд шинжилгээ хийлгэсэн 1–18 насны 1,000 хүүхдийн мэдээлэлд ретроспектив хөндлөн огтлолын шинжилгээ хийв. Хүүхдийн насыг 0–4 (n=138), 5–9 (n=276), 10–14 (n=390), 15–18 нас (n=196) гэж ангилав. Үсний эдийн минералын шинжилгээг БНСУ-ын “Мединекс” лабораторид ICP-MS аргаар тодорхойлж, лабораторийн лавлах хүрээнээс бага утгыг “Дутагдал” гэж үзэв. Нийт 1,000 хүүхдээс өндрийн хэмжилттэй 997 хүүхдийн өсөлтийн муруйг үнэлж, ≤3% (өсөлтийн хоцрогдолтой, n=154), 3%–50% (харьцангуй намхан, n=497), >50% (хэвийн өсөлттэй, n=346) гэсэн гурван бүлэгт ангилав. Аутизмын оноштой, өндрийг хэмжих боломжгүй 3 хүүхдийг өсөлттэй холбоотой шинжилгээнээс хассан. Эрдэс минералын дутагдлын тархалтыг n (%)-аар илэрхийлж, өсөлтийн муруйн бүлэг, нас, хүйсээр χ2 тестээр харьцуулан Benjamini–Hochberg FDR засвар хийв. Өсөлтийн хоцрогдолтой болон харьцангуй намхан бүлгийг >50% буюу хэвийн өсөлттэй бүлэгтэй тус тус харьцуулсан нас, хүйсээр тохируулсан логистик регрессийн шинжилгээ хэрэглэв. Үр дүн: Судалгаан хамрагдсан нийт хүүхдийн үсний эрдсийн түвшинг тодорхойлоход 79.6%-д цайр (Zn), 76.6%-д фосфор (P), 73.3%д селен (Se), 19.7%-д Кальции (Ca), 17.5%-д магни (Mg) тус тус байж лавлах хэмжээнээс бага буюу дутагдалтай байв. Харин өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийн бүлэгт цайр (Zn) 88.3%, фосфор (P) 85.7%, Кальции (Ca) 30.5% дутагдалтай байсан бол 3–50% буюу харьцангуй намхан хүүхдийн бүлэг (Zn 77.9%, P 73.8%, Ca 16.5%) болон >50% буюу хэвийн өсөлттэй хүүхдийн бүлгээс (Zn 78.0%, P 76.3%, Ca 19.7%) их байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Өсөлтийн муруйн гурван бүлгийн ялгаа FDR засварын дараа Zn (q=0.030), P (q=0.030), Ca-д (q=0.006) статистикийн хувьд ач холбогдолтой байв. Харин селен (Se)-ийн дутагдал өсөлтийн муруйн гурван бүлэгт ижил байлаа (73.4%, 73.4%, 73.4%; q=1.000). Судалгааны үр дүнгээр цайр, фосфор, калцийн дутагдлын хооронд насны ялгаа хамгийн хүчтэй байгаа нь ажиглагдлаа. Цайр (Zn)-ийн дутагдал 0–4 ба 5–9 насанд тус бүр 99.3%, 10–14 насанд 93.6%, 15–18 насанд 10.2%; фосфор/P/-ын дутагдал харгалзан 93.5%, 92.8%, 90.8%, 13.8%; Кальции (Ca)ийн дутагдал 33.3%, 37.0%, 9.5%, 6.1% тус тус байв (p<0.001). Түүнчлэн эмэгтэй хүүхдэд цайр (Zn) (84.6% ба 76.0%; q=0.007), төмөр (Fe) (5.5% ба 1.7%; q=0.007), селен (Se)-ийн (77.4% ба 70.4%; q=0.049) дутагдал эрэгтэй хүүхдийнхээс их байв. Нас, хүйсээр тохируулсан, FDR засвар хийсний дараа аль ч минералын дутагдал өсөлтийн хоцрогдолтой эсвэл харьцангуй намхан бүлэгтэй бие даасан хамааралгүй байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Үсний минералын шинжилгээгээр цайр (Zn), фосфор (P), селен (Se)-ийн дутагдал хамгийн түгээмэл байв. Харин өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдэд цайр (Zn), фосфор (P), Кальции (Ca)-ийн дутагдал харьцангуй их ба энэ нь насны бүтэцтэй холбоотой бөгөөд хүчин зүйлийн шинжилгээгээр бие даасан хамаарал батлагдсангүй. Харин селен (Se)-ийн дутагдал өсөлтийн муруйн бүлгүүдэд ялгаагүй байв.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Аюурзана
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
