Лютеолин-гадолиниум нэгдлийн C48/80-өөр өдөөгдсөн HMC-1 шигүү мөхлөгт эсийн үрэвслийн урвалд үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • А.Суруй (A SuRui) АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Арьс судлалын тэнхим , БНХАУ-ын Бугатын Анагаах Ухааны Их Сургуулийн Нэгдүгээр Хараат Эмнэлэг Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Арьс судлалын тэнхим Зохиогч
  • Ө.Дугармаа АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Арьс судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Лютеолингадолиниум, Чонон хөрвөс, Шигүү мөхлөгт эс, Үрэвслийн эсрэг үйлдэл

Хураангуй

Үндэслэл: Чонон хөрвөс өвчний эмгэг жамд шигүү мөхлөгт эсийн идэвхжил болон үрэвслийн медиаторын ялгаралт голлох үүрэгтэй. Лютеолин нь үрэвслийн болон харшлын эсрэг үйлдэлтэй бөгөөд LutGd нь макрофагийн үрэвслийн загварт үрэвслийн эсрэг идэвх үзүүлсэн нь тогтоогдсон. Гэвч лютеолин-гадолиниум нэгдлийн шигүү мөхлөгт эсэд үзүүлэх нөлөө одоогоор тодорхойгүй байна. Зорилго: C48/80өөр өдөөгдсөн HMC-1 шигүү мөхлөгт эсийн загварт Lut-Gd-ийн эсийн аюулгүй байдал болон үрэвслийн медиаторын ялгаралтад үзүүлэх нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Бид HMC-1 эсийг 48/80 нэгдэл (Compound 48/80, C48/80)-ээр өдөөн загвар үүсгэж, CCK-8 болон LDH аргаар эсийн амьдрах чадвар, эсийн мембраны гэмтлийг үнэлэв. Гистамин, IL-1β, IL-6 болон TNF-α-ийн түвшинг ELISA аргаар тодорхойлов. Үр дүн: C48/80 (10 мкг/мл), Lut (2.5 мкг/мл) болон Lut-Gd (10 мкг/мл) нь илэрхий эсийн хоруу чанар үүсгээгүй. C48/80 нь HMC-1 эсээс гистамин, IL-1β, IL-6 болон TNF-α-ийн ялгаралтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн бол Lut болон Lut-Gd нь эдгээр үрэвслийн медиаторын түвшинг статистикийн ач холбогдолтойгоор бууруулж байгаа нь тодорхойлогдлоо (p<0.05). Дүгнэлт: Lut-Gd нь эсийн хоруу чанар үүсгэхгүй концентрацид C48/80өөр өдөөгдсөн HMC-1 эсийн үрэвслийн медиаторын ялгаралтыг дарангуйлж, шигүү мөхлөгт эсийн үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ө.Дугармаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл