Анагаахын суурь боловсролын I дамжааны оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлох

Зохиогчид

  • С.Нармандах АШУҮИС, БАС, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • С.Оюунцэцэг АШУҮИС, БАС, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • Ц.Уянга АШУҮИС, БАС, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • Д.Отгонцэцэг АШУҮИС, БАС, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • Д.Баярмаа АШУҮИС, БАС, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч
  • С.Наранчимэг АШУҮИС, БАС, Харилцааны ур чадварын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Суралцах хэв маяг, I дамжаа, Заах арга, Харилцан үйлдэл, Хүсэл сонирхол

Хураангуй

Үндэслэл: Аливаа сургалтыг зохион байгуулахад багш хүний суралцагчийн хувийн онцлог, суралцах хэв маягийг харгалзан үзэх асуудал чухал байна. Оюутны хүсэл эрмэлзлэл, гүйцэтгэлийг сайжруулахын тулд заахарга барилыг оюутнуудынхаа суралцах хэв маягт нийцүүлэх явдал юм. Зорилго: Анагаахын оюутнууд, тэдний суралцах хэв маягийн харилцаа хамаарлыг судлах. Арга аргачлал: Оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлох зорилгоор (Victoria chislett) нарын боловсруулсан өөрийгөө үнэлэх VAK стандарт асуулгаар мэдээлэл цуглуулж судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 21 програмаар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Оюутнуудын суралцах хэв маягийг тодорхойлоход хамгийн өндөр хувийг харааны (38.5%) суралцах хэв маяг эзэлж байна. Харин сонсгол, үйлдэл хослосон суралцах хэв маяг хамгийн бага буюу (3.1%) хувийг эзэлж байна. Суралцах хэв маягийг хүйсээр авч үзэхэд эмэгтэй, эрэгтэй аль аль хүйсэнд онцын ялгаа ажиглагдаагүй, харааны суралцах хэв маяг давамгайлж байна. Харин хараа, үйлдэлхосолсон болон сонсгол үйлдэл хослосон суралцах хэв маягууд бага хувьтай байв. Суралцах хэв маягийг нас, хүйс төгссөн сургуультай харьцуулж үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Нармандах, Д.Отгонцэцэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл