Монгол хүүхдийн үсний эдэд агуулагдах цайрын хэмжээ ба арьсны харшил, атопийн дерматит хоорондын хамаарлыг судалсан нь

Зохиогчид

  • Д.Тодням Зохиогч
  • Д.Оюунчимэг Зохиогч
  • М.Туул Зохиогч

Түлхүүр үг:

Цайр, Үсний минералын шинжилгээ, Арьсны харшил, Атопийн дерматит

Хураангуй

Хүүхдийн өсөлт хөгжилд микроэлементийн тэнцвэр, тэр дундаа цайрын түвшин чухал үүрэгтэй. Цайрын дутагдал нь дархлаа, арьсны бүтцийн бүрэн бүтэн байдалд нөлөөлж, арьсны харшил, атопийн дерматит үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Монгол хүүхдийн үсний эдэд агуулагдах цайрын хэмжээ болон арьсны харшил, атопийн дерматит хоорондын хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив загвараар гүйцэтгэж, 0–18 насны 1000 хүүхдийг хамруулсан. Үсний дээжийг авч ICP-MS аргаар цайрын агууламжийг тодорхойлсон. Статистик боловсруулалтыг χ² тестээр хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 79.6% нь цайрын дутагдалтай байв. Ялангуяа бага нас буюу 0–4 нас, бэлгийн бойжилтын өмнөх үе 5–9 насны бүлэгт 99.3% цайрын дутагдалтай гарсан. Харин 10–14 насанд 93.6% нь дутагдалтай байсан бол 15-аас дээш насанд 10.2% болж буурсан. Насны бүлэг ба цайрын түвшин хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илэрсэн (χ²=727.111, p<0.001). Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 6.3% нь арьсны харшил, атопийн дерматит оношлогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүдийн 71.4%-д цайрын дутагдал илэрсэн. Энэ нь бага насны хүүхдийн цайрын дутагдал болон арьсны харшил, атопийн дерматит хооронд хамаарал байж болохыг харуулсан бөгөөд бага насны хүүхдэд цайрын дутагдлыг эрт илрүүлж дутагдлыг нөхөх минералын эмчилгээ хийх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл