Пaрри-Ромбергийн хам шинжийн шугаман склеродермтэй хавсарсан тохиолдол
Түлхүүр үг:
Даамжирч буй нүүрний 1 талын хатангирал, Мэдрэл-арьсны эмгэг, Мэдрэл-булчингийн цахилгаан бичлэгХураангуй
Парри-Ромбергийн хам шинж нь тодорхойгүй шалтгаанаар нүүрний нэг талыг хамардаг, мэдрэл-арьс, гавал-нүүрний эмгэг бол хэсэг газрын склеродермын дэд хэв шинж болох шугаман склеродерм (англиар Mophea en coup de sabre) нь арьс, арьсан дорх эдэд коллаген хэт хуралдсаны улмаас үүссэн арьсны зузаарал-хатуурал юм. 2 эмгэг хоёулаа ховор боловч ч цөөн тохиолдолд хавсран тохиолддог. Бид анх нүүрний зүүн талаас эхэлсэн боловч олон жилийн турш аажим даамжирсаар сүүлийн жилүүдэд баруун талыг хамарсан нүүр, хэлний хатангирал дээр үндэслэн шугаман склеродермтэй хавсарсан ПарриРомбергийн хам шинж гэсэн онош тавьж дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа тохиолдлыг танилцуулж байна. Эмнэлзүйн тохиолдол танилцуулга: 30 гаруй насны эмэгтэйд нүүрний зүүн талын дух, зулай орчмоос эхэлж олон жилийн турш аажим даамжирсан зөөлөн эдийн хатангирал, нүүрний тэгш хэмийн алдагдал, зүүн талын духны өвдөлт илэрсэн. Өвчний явцад хатангирал хацар, доод эрүү болон хэлний зүүн талд тархсан. Эмнэлзүйн болон дүрс оношилгооны олдворуудад үндэслэн шугаман склеродермтэй хавсарсан Парри-Ромбергийн хам шинж оношилж, дархлаа дарангуйлах эмчилгээ эхлүүлэн хяналтад авсан. Дүгнэлт: Парри-Ромбергийн хам шинж нь нүүрний арьс, арьсан дорх эд, булчин, яс болон мэдрэлийн тогтолцоог хамарч болох аажим даамжрах ховор эмгэг бөгөөд шугаман склеродермтэй хавсрах үед эмнэлзүйн илрэл илүү өргөн хүрээтэй байж болно. Нүүрний нэг талын даамжрах хатангирал бүхий өвчтөнд мэдрэлийн нарийвчилсан үзлэг, дүрс оношилгоо болон мэдрэл-булчингийн цахилгаан бичлэгийг хавсарган үнэлэх нь оношилгоо, цаашдын эмчилгээний тактикийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
