Гүрээний артерийн стентийн дараах хүнд зэргийн давтан нарийслын тохиолдол
Түлхүүр үг:
Мэдрэлийн төв Улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэдрэл, Утас: 88929009Хураангуй
Удиртгал: Гүрээний артерийн өндөр зэрэг (≥70%)-ийн нарийсал оношлогдсон тохиолдолд гүрээний артерид стент суулгалт (ГАСС) (англиар Carotid artery stenting) эмчилгээг сонгон хийх явдал улам нэмэгдсээр байгаа бөгөөд тус эмчилгээний дараа гарч болзошгүй хоёрдогч хүндрэлүүдээс сэргийлэх шаардлага тулгарч байна. ГАССын дараах стентийн доторх давтан нарийсал (СДДН) нь урт хугацааны хяналтын явцад тулгардаг үндсэн хүндрэл юм. Бид энэхүү эмнэлзүйн тохиолдлоор СДДН-ын үүсэх эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, оношлогоо, эмчилгээ болон хяналтыг хөндсөн болно. Эмнэлзүйн тохиолодол: Бид 70 настай, эрэгтэй гүрээний артерид стент суулгаснаас хойш 1.8 жилийн дотор дахин хүнд зэргийн стентийн доторх давтан нарийсал үүссэн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Стент доторх давтан нарийслын эрт илрүүлэлт, тогтмол хяналт болон тамхидалтыг зогсоох нь давтан харвалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
