Streptococcus mutans-аар харханд шүд цоорлын загвар үүсгэсэн дүн

Зохиогчид

  • Д.Золзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Галиндэв АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • У.Төмөр-Очир АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • М.Соёлмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Wistar, Нүүрсус, Эмнэлзүйн омог, Орлуулах эмчилгээ, ATCC 25175

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны тайлангаар дэлхийн хүн амын ойролцоогоор 3.5 тэрбум хүн буюу бараг тэн хагас нь амны хөндийн ямар нэгэн өвчнөөр өвчилдөг бөгөөд үүний дотор шүд цоорох өвчин хамгийн өргөн тархалттай, байнгын шүдэнд дунджаар 29%-ийн тархалттай ойролцоогоор 2 тэрбум, сүүн шүдэнд 43%-ийн тархалттай 514 сая орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол Улсад ч тархалт өндөр хэвээр байгаа нь 2017 онд хийгдсэн 6 аймаг, 5 сумын 1754 хүнийг хамарсан судалгаагаар нотлогдсон бөгөөд шүд цоорох өвчний тархалт 5 хүртэлх насныханд 82.9%, 12 хүртэлх насныханд 80.9%, 3544 насныханд 97.8%, 65-74 насныханд 99.1% болохыг тогтоожээ. 2010 онд хийгдсэн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчин 87.8-90% тохиолдож, S. mutans, S. sobrinus-ийг илрүүлэхэд 75% нь S. mutans дангаараа тодорхойлогдсон байна. Иймд шүд цоорлыг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх, тухайлбал хоруу чанар багатай S. mutans-ийн омгоор амны хөндийг колоничлуулах “орлуулах эмчилгээ” (replacement therapy)-г судлахын тулд эхлээд тухайн эмчилгээний үр нөлөөг найдвартай үнэлэх боломжтой, S. mutans-аар шүд цоорол үүсгэх харханы туршилтын загвар боловсруулах зайлшгүй шаардлагатай юм. Мөн эмчлэгдээгүй шүд цоорлын эмчилгээний эдийн засгийн ачаалал жил бүр дэлхий даяар 387 тэрбум ам.долларын шууд, 323 тэрбум ам.долларын шууд бус зардал үүсгэдэг гэж тооцоолсон байдаг тул урьдчилан сэргийлэх шинэ аргуудыг судлах нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Хархны шүдэнд Streptococcus mutans-ийг халдварлуулж шүд цооролын загвар үүсгэх. Арга аргачлал: Энэхүү судалгааг туршилт судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгааг 2021 оны 3-р сарын 30ны өдрөөс 4-р сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд АШУҮИС-ийн харьяа Цөм лаборатори болон Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхмийн дэргэдэх Сургалтын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны зөвшөөрлийг авсан (2019.03.18, хурал №02). Бид судалгаандаа 8 долоо хоногтой 5 wistar хархыг бактерийн өсгөвөрийн сангийн омог (S. mutans-ийн ATCC 25175 стандарт омог / эмнэлзүйн омог) болон ундны усны найрлага (нүүрсустай / нүүрсусгүй)-аар ялгаатай 4 туршилтын бүлэг, түүнчлэн 1 сөрөг хяналтын бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт нэг харх хамрууллаа. Бактерийн булинга өдөрт 3 удаа, 2 цагийн зайтайгаар 28 хоногийн турш ариун хөвөн бамбараар хархны араа шүдэнд түрхэж өгсөн. Хархыг бактерийн булинга түрхэх мөчид мидазоламаар хөнгөвтөр тайвшруулж, сорьцыг хулганын шүлс ялгаралт бага байдаг өдрийн цагаар түрхэж өгснөөр S. mutans-ийн шүдний гадаргуу дах колоничлолыг үүсгэсэн. Үр дүн: Туршилтын 28 дах хоногт харх тус бүрийн эрүүний шүдийг микроскопоор шинжлэхэд нүүрсусгүй ундны ус өгсөн сөрөг хяналтын бүлгээс бусад бүх бүлэгт шүд цоорлын толбо болон цоорлын хөндий үүссэн байлаа. Нүүрсустай ундны ус хэрэглэсэн бүлгүүдэд цоорлын хөндий илүү гүн тодорхойлогдов. Харин нүүрсусгүй ундны ус өгсөн бүлгүүдэд харьцангуй хөнгөн зэргийн цоорол ажиглагдсан нь бактерийн халдвар дангаараа ч шүд цоорол үүсгэх чадвартайг харуулав. Дүгнэлт: 8 долоо хоногтой wistar харханд стандарт болон эмнэлзүйн S. mutans-ийн омгоор 28 хоногийн турш халдварлуулахад шүд цоорол амжилттай үүссэн бөгөөд нүүрсусны хэрэглээ цоорлын явцыг нэмэгдүүлж байна. Энэхүү суурь загвар нь харьцангуй богино хугацаанд, бага зардлаар давтан гүйцэтгэх боломжтой бөгөөд ирээдүйд орлуулах эмчилгээ, пробиотик шинэ бүтээгдэхүүний үр нөлөөг үнэлэх судалгаанд ашиглагдах боломжтой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Соёлмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл