Хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдож буй зарим шалтгаан, төрлийг судласан дүн

Зохиогчид

  • Б.Энхмэнд АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • М.Цэрэнбат АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил, Утас: 86046147

Хураангуй

Үндэслэл: Манай орны хувьд хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоосноор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг төлөвлөхөд суурь судалгаа болно гэж үзэж байна. 2021 онд “СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдолтой 1053 тохиолдолд шинжилгээ хийснээс 218 нь буюу 20.7% нь насанд хүрээгүй хүүхэд байгаа боловч хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхэд, өсвөр насныхан гэмт хэрэгт өртөх зарим шалтгаан, төрлийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар, 20202022 онуудад СЭМҮТ-ийн ШСЭСМШ-нд хамрагдсан 725 баримтад үндэслэн судалгааны баг боловсруулсан 6 бүлэг 85 асуумж бүхий картыг хөтөлсөн. Судалгааны өгөгдөлд STATA программыг ашиглан дүн шинжилгээ хийж, p<0.05 тохиолдолд статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бид СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээний баримтаас хүүхэдтэй холбоотой хийгдсэн магадлан шинжилгээний баримтад судалгаа хийхэд нийт (n=725) тохиолдлын 72.9% (n=528) нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүд байсан бол 27.1% (n=197) нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд байлаа. Судалгаанд хамрагдсан охидын магадлан шинжилгээ хийлгэсэн шалтгаан нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал байгаа бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол илүү байгаа нь статистик ач холбогдолтой байна (p<0.001). Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн дундаж нас 16.4±1.6 жил, гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн дундаж нас 12.6±3.6 жил байгаагаас үзвэл шүүхийн магадлан шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд нь хүйс (p=0.001), насны (p=0.001) хувьд статиcтик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: 1. Хүүхэд өсвөр насныхны 197 (27.1%) нь гэмт хэрэг үйлдсэн учир гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, 528 (72.9%) нь хохирогч болсон учир үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоох зорилгоор шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамруулсан байна. 2. Гэмт хэрэг үйлдсэн 197 тохиолдлын 45.7% нь бэлгийн хүчирхийлэл, 27.4% нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, 13. 2% нь бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ба нийт гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын 94.4% нь эрэгтэй хүүхдүүд байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Цэрэнбат, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл