Үсхий нохойн хэл (Panzerina lanata (l.)) ургамлын бичил бүтэц ба түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодисын чанарын үнэлгээ

Зохиогчид

  • Ц.Амаржаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Энхтуул АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Номин АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Буянжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Р.Норовням АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Мөнхзул АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Б.Билгүүн АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Ч.Хонгорзул АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • С.Уранбайгаль АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • Х.Даариймаа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эм зүйн сургууль, Эмийн хими ургамал судлалын тэнхим АШУҮИС, Эм зүйн сургууль Цахим шуудан: amarjargal.ts@mnums.edu.mn, Утас: 90212398

Хураангуй

Үндэслэл: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь Монгол орны уул, хээр, говийн бүсийн олон төрлийн экосистемд өргөн тархсан ургамал бөгөөд ардын уламжлалт анагаах ухаанд үе мөч, булчингийн үрэвсэл намдаах, элэгний халуун арилгах, цусны даралт бууруулах, шээс хөөх, хаван болон хавдрын үед хэрэглэж ирсэн. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ижил төстэй байдлаар ашиглагддаг нь уг ургамлын эмчилгээний ач холбогдол, биологийн идэвх өндөртэйг болохыг харуулж байна. 2019 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаагаар Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант идэвхтэй бодисоор баялаг болох нь тогтоогдсон боловч Монгол орны нөхцөлд ургадаг зүйлийн бичил бүтэц, гистохимийн онцлогийн судалгаа хомс байгаан бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх болон нийлбэр полифенолт, флавноид болон антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид бичил бүтцийн шинжилгээнд ус-спирт-глицерин 1:1:1 харьцаатай (Strich-Fleming уусмал) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар аргаар иш, үндэс, цэцгийн дэлбээн хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидратын уусмал ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂/KI), тимол(C₁₀H₁₄O)+концентрацитай хүхрийн хүчил (H₂SO₄), метилен хөх (C₁₆H₁₈ClN₃S), драгендорфийн уусмалыг ашиглав. Бэлтгэсэн дээжийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор x40, x100 өсгөлтөөр ажиглаж, 12 MP камер ашиглан зургийг баримтжуулав. Үр дүн: Ургамлын үндэс, иш, цэцгийн дэлбээний бичил бүтцийг судлахад үндэсний төв цилиндрт дамжуулах эдүүд болох ксилем, флоэм болон камбийн эдүүд тод ялгарч, зохион байгуулалттай байрласан байв. Хөндлөн болон тууш зүслэгт ксилем, флоэмийн эдүүдийн бүтэц тодорхой ажиглагдсан. Ксилемийн шаталсан хэлбэрийн трахей нь ус, эрдэс бодисын дамжуулалт болон механик бат бөх байдлыг хангаж байлаа. Ишний ксилемд спираль болон шаталсан хэлбэрийн трахейнүүд зэрэгцэн оршиж, механик тогтвортой байдал, бодисын солилцоог дэмжиж байна. Цэцгийн дэлбээ нь давхар ханатай, нэг бөөмт эстэй бөгөөд цэцгийн үр нь меристемийн эдээс тогтож, тасралтгүй эсийн хуваагдлаар ургамлын өсөлт, эдийн ялгаралыг зохицуулж байна. Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын иш, үндэсний хөндлөн ба тууш зүслэг, мөн цэцгийн дэлбээний зүслэгт эфирийн тос, полифенолт нэгдэл (танин, флавноид), цардуул буйг илрүүлэв. Дүгнэлт: Panzerina lanata (L.)-ийн бичил бүтэц, гистохимийн болон фитохимийн шинжилгээгээр биологийн идэвхт нэгдлүүд илэрч, уг ургамлыг эмийн ургамлын түүхий эдийн чанарын үнэлгээнд ашиглах боломжтойг харууллаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Норовням, Х.Даариймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл