Туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 эмгэгт Саппарин шахмал эмийн үзүүлсэн зарим үр дүн

Зохиогчид

  • DA WA АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Дотор өвчин судлалын тэнхим , ӨМӨЗО, Өвөрмонголын олон улсын монгол эмнэлэг Зохиогч
  • Б.Дэжидмаа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч
  • Ч.Эрдэнэчимэг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч
  • А.Ану Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Стрептозотоцин Шахмал эм Чихрийн шижин Өөх тос АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Дотор өвчин судлалын тэнхим ӨМӨЗО, технологийн хүрээлэн АШУҮИС, Утас: 88209811

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 2020 онд 42.9 хувийг эзэлж, 10000 хүн амд 111.4 байгаа нь өнгөрсөн он (2019 онд 82.9)-оос 28.5%-иар нэмэгдсэн байна. Энэ нь чихрийн шижин өвчний тархалт хойшид улам нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Монголын уламжлалт анагаах ухаанд Саппарин шахмал эмийг цусны эмгэг болон элэгний өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Энэхүү эм нь C. jubata, C. sappan, Z. ofÏcinale болон H.rhamnoides гэсэн дөрвөн үндсэн найрлагатай. Зорилго: Туршилтын харханд өндөр өөх тос бүхий хоол ба бага тунтай стрептозоциноор үүсгэсэн чихрийн шижингийн эмгэг загварын үед Саппарин эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид Bailu Duan (2017) нарын аргаар 40 толгой вистар үүлдрийн харх ашиглан өндөр өөх тостой хоолыг 28 хоног өгсний дараа стрептозотоцин (35 мг/кг) хэвлийн хөндийд тарьж чихрийн шижин 2 хэв шинжийн эмгэг загвар үүсгэсэн. Стрептозотоциныг тарьснаас хойш 21 хоногийн турш Саппариныг 89 ба 178 мг/кг тунгаар диабет үүсгэсэн харханд амаар өгсөн.Туршилтын төгсгөлд Инсулин, GLUT4, SOD, GLP1 хэмжээг 14 ба 21 хоногийн дараа ELISA аргаар үйлдвэрлэгчийн протоколын дагуу тодорхойлсон. Үр дүн: Өлөн үеийн глюкозын хэмжээнд 14, 21 хоногийн дараа судалгааны бүлэг болох Саппарины 89 мг/кг тунд 33%, 178 мг/ кг тунд 22.5%-иар хяналттай харьцуулахад буурсан нь тогтоогдсон (p=0.05). Глюкозын ачаалалтай сорилд Саппаринаар эмчилсэн бүлгийн 89 мг/кг тунд эмгэг хяналттай харьцуулахад эхний хэмжилтээр глюкоз 31% нэмэгдсэн бол 30, минутад 10%, 120 минутад 30%-иар буурсан байна (p=0.04). Цусан дахь инсулиний хэмжээнд Саппарин эмийн 89 мг/кг тунд инсулин нь 14 дэх хоногт 20%, 21 дэх хоногт 19.8%-иар эмгэг хяналттай харьцуулахад багассан бол 178 мг/кг тунгийн бүлэгт 15 ба 20%-иар бууруулсан нь эрүүл хяналттай ойролцоо байна (p=0.05). Харин Саппарины 89 ба178 мг/кг тунгаар эмчилсэн бүлэгт HOMA-IR нь хугацаанаас хамааралтай 42-46%-иар буурсан нь статистикийн хувьд магадлал илэрсэн байна (p=0.05). Дүгнэлт: Харханд үүсгэсэн чихрийн хэв шинж 2 эмгэг загварын үед Саппарин эм нь глюкозын хэмжээ бууруулах, инсулиныг багасгах, инсулин тэсвэржилт буюу HOMA-IR багасгах, өөх тосны солилцоонд эерэг нөлөөтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл