Улаанбаатар хотын нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы өртөлт түүнээс шалтгаалсан сонсгол бууралтын эрсдэлийг үнэлсэн нь

Зохиогчид

  • С.Яруун АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Л.Жаргалмаа АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Б.Билгүүн АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Ц.Сансарцэцэг АШУҮИС, НЭМС, Орчны Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэмжилт сонсгол бууралт нийтийн тээвэр

Хураангуй

Үндэслэл: Дэлхий нийтэд 1.3 тэрбум хүн шуугианаас шалтгаалсан сонсгол бууралттай байгаа ба 22% нь ажлын байрны шуугианы нөлөөлөлөөс үүдэлтэй байна. Ажлын байрнаас шалтгаалсан сонсгол бууралт нь сонсголын эрхтэнийг нөхөн сэргээгдэх боломжгүй гэмтээж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоодог мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг юм. Зорилго: Нийтийн тээврийн жолоочдын шуугианы өртөлтийн түвшинг хэмжиж, эмнэлзүйн шинж тэмдэгтэй харьцуулан судалж сонсгол бууралтын эрсдэлийг тодорхойлоход судалгааны зорилго оршино. Дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн судалгааны аргаар, нийтийн тээврийн жолооч нарын ажлын хуваарийн дагуу SVANTEK 104, TES 1350A шуугианы түвшин хэмжигч багажаар MNS 6768:2019 стандартын шаардлагын дагуу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл (3.6 км) өглөө 08:00-10:00, өдөр 13:00-15:00, орой 17:00-19:00 цагуудын хооронд 7 өдөр нийт 63 автобусанд хэмжилт хийж, эмнэлзүйн шинж тэмдэгийг асуумжаар гүйцэтгэв. SPSS 26 программ ашиглаж үр дүн боловсруулсан. P-утгууд < 0.05 нь статистикийн дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой гэж үзэв. Тус ажлын байранд 5-аас доош жил ажилласан, төрөлхийн сонсгол бууралттай ажилчидыг хасах шалгуурт оруулсан. Үр дүн: Шалгуур үзүүлэлтэд тэнцээгүй 11 жолоочийг хасаж нийт 35 хүн судалгаанд оролцсон. Судалгаанд оролцогчдын хүйсийн хувьд эрэгтэй 89% (n=24), эмэгтэй 11% (n=11); дундаж наслалтын хувьд 44 (±9.6) байсан. Ажиллаж буй дундаж цаг нь 14.4(±2.3) цаг, 7 хоногт 5.7(±1.1) өдөр ажилладаг. Нийт 63 тээврийн хэрэгсэлд шуугианы хэмжилт хийсэн ба цагт жинлэсэн дундаж утга нь 92.24дБА хэмжигдэж MNS 6768:2019 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.24дБА хэтэрсэн байна. Нийтийн тээвэрт ажилласан жилийг сонсгол бууралттай харьцуулахад статистик үнэн магадлалтай байв (p=0.018). гарсан. Дүгнэлт: Бидний судалгаагаар нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, сонсгол бууралт нь тус ажлын байранд ажиллах хугацаатай шууд хамааралтай байгаа нь мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралттай болох өндөр эрсдэлтэй, сонсгол хамгаалах хөтөлбөр яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Сансарцэцэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл