Тархины артерийн завсрын бүсийн шигдээсийн эмнэлзүй, соронзон резонанст дүрслэлийн онцлогийг судалсан дүн

Зохиогчид

  • Ч.Сумьяасүрэн АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим , ШУГТЭ, Харвалтын тасаг Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Г.Цагаанхүү АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Дэлгэрмаа АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Тархины усан хагалбарын шигдээс, Соронзон резонанст томографи, Гадрын завсрын бүсийн шигдээс

Хураангуй

Үндэслэл: Тархины артерийн завсрын бүсийн шигдээс (ЗБШ) нь тархины артериудын төгсгөлийн цусан хангамжийн заагт цус нэвтрэлтийн дутлаас үүсдэг ишемийн харвалтын өвөрмөц хэлбэр бөгөөд эмнэлзүй, шалтгаан, тавилангаараа ялгаатай хийгээд Монголд хийгдсэн судалгаа хомс байна. Зорилго: Тархины артерийн завсрын бүсийн шигдээсийн эмнэлзүй, дүрслэлийн онцлогийг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан аналитик, проспектив когорт судалгаанд 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 7 дугаар сар хүртэл ШУГТЭ-ийн Харвалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн цочмог ТЦТХ-тэй 200 өвчтөнийг хамруулав. Өвчтөнүүдийг СРТ-ийн ДЖД болон тархины артерийн цусан хангамжийн бүсэд үндэслэн ЗБШ (n=53), завсрын бүсийн бус шигдээс (ЗББШ, n=147) бүлэгт ангилан эмнэлзүйн үзүүлэлтүүдийг харьцуулав. ЗБШ-ийг гадрын, гүний, хавсарсан дэд хэв шинжид ангилан анатомийн байрлал, морфологийн онцлогийг үнэлэв. Шалтгаанзүйн дэд хэвийг TOAST ангиллаар, мэдрэлийн үйл ажиллагааны алдагдлын хүндийн зэргийг ҮЭМХХҮ-ээр үнэлж, статистик боловсруулалтыг Stata 14.2 программаар хийв (p<0.05). Үр дүн: Нийт 200 өвчтөний 53 (26.5%) нь ЗБШ, 147 (73.5%) нь ЗББШ байв. Эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ-ийн дундаж оноо ЗБШ ба ЗББШ бүлэгт 4.75±3.32 ба 9.71±5.08, эмнэлгээс гарах үед 2.53±2.73 ба 6.90±4.93 байв (хоёул p<0.001). ЗБШ-тэй өвчтөний 40 (75.5%) нь гадрын, 7 (13.2%) нь гүний, 6 (11.3%) нь хавсарсан дэд хэв шинжтэй байлаа. Эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ-ийн дундаж оноо гадрын, гүний, хавсарсан ЗБШ-д 3.30±1.92, 10.14±2.34, 8.17±2.79, эмнэлгээс гарах үед 1.33±1.14, 7.43±2.57, 4.83±2.79 байсан бөгөөд дэд хэв шинжүүдийн хооронд ялгаатай байв (хоёул p<0.001). СРТ-ДЖДээр гадрын ЗБШ-ийн 47.5%-д ТДА–ТАА байрлал, 77.5%-д шаантаг хэлбэрийн бүрэлдэхүүн илэрсэн. Гүний ЗБШ-ийн 57.1%-д нийлмэл тархалт, гүний бүрэлдэхүүн бүхий тохиолдлын 61.5%-д янжуур хэлбэрийн морфологи ажиглагдав. Шалтгаанзүйн ангилал дэд хэв шинжүүдийн хооронд ялгаатай (p=0.030) бөгөөд гүний ЗБШ-ийн бүх тохиолдол том судасны атеросклерозын шалтгаант байв. Дүгнэлт: ЗБШийн дэд хэв шинжүүдийн эмнэлзүйн хүндийн зэрэг болон шалтгаанзүй ялгаатай байсан бөгөөд СРТ-ийн дүрслэлээр гадрын болон гүний ЗБШийн анатомийн байрлал, тархалт, морфологийн онцлог ялгаатай байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл