Нийлмэл ургамлын хандны IL-6 болон TNF-α цитокиний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
RAW264.7 эс, IL-6, TNF-α, Нийлмэл ургамлын хандХураангуй
Үндэслэл: Үрэвслийн зохицуулалт алдагдсанаар зүрх судас, бодисын солилцоо, хавдар, мэдрэлийн тогтолцооны архаг өвчний суурь нөхцөл бүрэлддэг. Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс эмийн ургамлуудыг тогтолцооны үрэвслийг намдаах, эмчлэхэд ашиглаж ирсэн. Тухайлбал Ягаан мүгэз (Rhodiola rosea L), Дөрвөлсөн мүгэз (Rhodiola quidrifida Pall.Fisch) ургамлууд нь үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, антиоксидант, анти-ангиогеник нөлөөтэй байдаг. Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Tuscz) Schischk) нь үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд тулгуур хөдөлгөөний тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, эд эсийн сэргэлтийг сайжруулдаг нь нотлогдсон байна. Мөн Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia) ургамал нь антиоксидант, биеийн дархлаа, тамир тэнхээг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь судлагдсан байна. Эдгээр ургамлууд үрэвслийн эсрэг, антиоксидант, хавдрын эсрэг нөлөө идэвхи судлагдсан боловч эдгээр ургамлуудыг нийлүүлсэн нийлмэл ханды үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судлагааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эмийн ургамлуудаас гарган авсан нийлмэл хандны зарим цитокины гарцад үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлах. Арга, аргачлал: Бид Монос Групп, Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторт Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз, Шинэсэрхүү бударгана, Дэрэвгэр жиргэрүү ургамлын хуурай ханднаас нийлмэл ханд гарган авсан. Хулганын RAW264.7 макрофаг төст эсийг ЛПС-аар(Липополисахарид) (100 нг/мл) өдөөн үрэвслийн загвар үүсгэв. Эсийн амьдрах чадварыг ССК-8 аргаар, TNF-α болон IL-6 цитокины гарцыг ФХЭБУ (Фермент холбоот эсрэг биеийн урвал) аргаар тодорхойлов. Статистик боловсруулалтыг ANOVA шинжилгээгээр гүйцэтгэв. Үр дүн: Бидний In vitro судалгааны үр дүнд нийлмэл ургамлын хандны эсэд хортой нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн RAW264.7 макрофаг эсэд үрэвслийн цитокин болох TNFα (p<0.01) болон IL-6 (p<0.001)-ийн гарцыг эмийн ургамлын нийлмэл ханд нь концентраци ихсэх тусам статистик ач холбогдолтойгоор хүчтэй дарангуйлж байна. Дүгнэлт: 1. Дэрэвгэр жиргэрүү, Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз болон Шинэсэрхүү бударгана эмийн ургамал нь 50400мкг/мл хүртэл тундаа эсийн орчинд хортой нөлөөгүй нь тогтоогдсон. 2. Липополисахаридаар өдөөгдсөн RAW264.7 макрофаг эсэд үрэвслийн цитокин болох TNF-α (p<0.01) болон IL-6 (p<0.001)-ийн гарцыг эмийн ургамлын нийлмэл ханд нь концентраци ихсэх тусам илүү статистик ач холбогдолтойгоор хүчтэй дарангуйлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Эрдэнэзаяа, Л.Энхсайхан, С.Чимидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
