Оюутнуудын дунд ядралтын төвшин, өдрийн цагаар нойрмоглох байдал, тэдгээрийн хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
Нойрмоглох байдал, Оюутан, Ядралтын төвшинХураангуй
Үндэслэл: Өдрийн цагаар нойрмоглох болон ядралтын төвшин өндөр байх нь хувь хүний идэвх, өрсөлдөх чадвар, оюуны болон хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа улс орны хөгжилд оюутны оролцоо чухал тул тэдгээрийн ядралтын төвшин, нойрмоглох байдлыг судлах нь ач холбогдолтой юм. Зорилго: АШУҮИС-ийн оюутнуудын дунд ядралт, өдрийн цагаар нойрмоглох байдлыг судалж тэдгээрийн холбоо хамаарлыг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд АШУҮИСийн суурь боловсролын дамжааны 187 оюутан (эрэгтэй n=82, эмэгтэй n=105) оролцсон ба судалгаанд хамрагдагсдын 78.1% нь өдрийн цагаар нойрмоглодог бол 66.3% нь ядаргааны төвшин эрүүл мэндэд нөлөөлөхүйц өндөр байна. Ядралтын төвшин хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байсан (p<0.001) ба хэвийн байгаа хүмүүсийн 87.3% нь тогтмол болон хааяа дасгал хөдөлгөөн хийдэг байна. Мөн судалгаанд хамрагдагсдын 86.1% нь ном уншиж байхдаа нойрмоглодог хэмээх үр дүн гарсан. Дүгнэлт: Судалгааны үр дүнд статистикийн үнэн магадлалтайн шалгуураар ядаргааны төвшин ба өдрийн цагаар нойрмоглох байдал нь хоорондоо хамааралтай (p<0.001) байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Отгонцэцэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
