Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг соронзон резонанст томографийн шинжилгээ болон морфометрийн зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь

Зохиогчид

  • Ц.Хишгээ АШУҮИС, АТС, Салбар дундын сургалтын төв ²Асралтмед нэгдсэн эмнэлэг Оргил эмнэлэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Г.Ариунболд АШУҮИС, АТС, Салбар дундын сургалтын төв ²Асралтмед нэгдсэн эмнэлэг Оргил эмнэлэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • А.Хулан АШУҮИС, АТС, Салбар дундын сургалтын төв ²Асралтмед нэгдсэн эмнэлэг Оргил эмнэлэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Б.Болорчимэг АШУҮИС, АТС, Салбар дундын сургалтын төв ²Асралтмед нэгдсэн эмнэлэг Оргил эмнэлэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Х.Дэлгэрдалай АШУҮИС, АТС, Салбар дундын сургалтын төв ²Асралтмед нэгдсэн эмнэлэг Оргил эмнэлэг АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Magnetic resonance imaging, Lumbar disc herniation, Paraspinal muscle, Cross-sectional area, Secsubcutaneous fat tissue, Body mass index

Хураангуй

Үндэслэл: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий (БНЖИ) нь нурууны өвдөлт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд хүн амын эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын судалгаагаар параспиналь булчингийн хэмжээ ба бүтэц нь нас, биеийн жингийн индекс болон нуруу-нугасны эмгэгүүдтэй хамааралтай болохыг тогтоосон. Монгол Улсад бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг морфометрийн зарим үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг СРТ-д суурилан судалсан цогц судалгаа хомс байна. Зорилго: Соронзон резонанст томографийн шинжилгээгээр бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийг үнэлж, параспиналь булчингийн эзэлхүүн болон арьсан доорх өөхөн эдийн зузааныг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: 2024 оны 6 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарын хооронд Асралтмед болон Оргил эмнэлэгт бүсэлхий нурууны СРТ шинжилгээнд 2840 шинжилгээнээс хамруулах болон хасах шалгуурт үндэслэн 300 тохиолдолыг хамруулан ажиглалтын ретроспектив судалгааны загвараар судалгааг гүйцэтгэсэн. Судлагааны датаг түүвэрлэхэд ерөнхий мэдээлэлд нас, хүйс, БЖИ, СРТ-ийн илрэх хэмжээсүүдийг харьцуулахад Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн төрөл, хэмжээ, байршил, хүндийн зэргийг аксиал, сагиттал, корронал зүслэгээр Т1ЖД, T2ЖД, STIR/T2FS горим, Параспиналь булчин (Multifidus, Erector spinae, Psoas)-ийн хэмжээг аксиал Т1ЖД болон Т2ЖД горим, арьсан доорхи өөхөн эдийн зузааныг Сагиттал T2ЖД гормуудад хэмжиж тодорхойлсон. Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн үзүүлэлтүүдийг параспиналь булчин болон арьсан доорх өөхөн эдийн зузаан, БЖИ-тэй холбон тодорхойлсон. Мөн БНЖИ-ийг элэгдлийн зэргээр Pfirrmann-ийн ангиллаар үнэлж, статистикийн боловсруулалтыг IBM SPSS 25.0 ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 45.6±12.3 тодорхойлогдсон. БЖИ өндөр байх (r=0.41) болон арьсан доорх өөхөн эдийн зузаан их байх (r=0.46) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй эерэг хамааралтай байсан (p<0.001). Харин параспиналь булчингийн хөндлөн огтлолын хэмжээ (CSA) нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй сөрөг хамааралтай байв (r=−0.49, p<0.001). Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр нас, хүйс зэрэг БЖИ, арьсан доорх өөхөн эдийн зузаан болон параспиналь булчингийн CSA нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (p<0.01). Хүйсийн хувьд дэд бүлэг болгон боловсруулахад параспиналь булчингийн хэмжээ болон арьсан доорхи өөхөн эдийн зузаан нь эрэгтэй болон эмэгтэй бүлгүүдийн аль алинд нь бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэгтэй ижил төстэй хамааралтай байсан. Дүгнэлт: Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхийн хүндийн зэрэг нь БЖИ болон арьсан доорх өөхөн эдийн зузаан нэмэгдэх, параспиналь булчингийн хэмжээ буурахтай холбоотой байна. Нормчилсон булчингийн үзүүлэлт нь хүйстэй холбоотой ялгааг бууруулж, СРТ-д суурилсан эрсдэлийн үнэлгээг тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Дэлгэрдалай

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл