Уушгины артерийн бүлэнт бөглөрөл хэлбэрээр илэрсэн уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома эмнэлзүйн ховор тохиолдол

Зохиогчид

  • С.Энхсайхан УГТЭ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг Зохиогч
  • Б.Дэмбэрэлмаа УГТЭ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг Зохиогч
  • О.Мөнхбат УГТЭ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг Зохиогч
  • Н.Бямбадорж УГТЭ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг Зохиогч
  • Б.Амгаландарь УГТЭ, Уушги судлалын тасаг Зохиогч
  • Д.Жавзан-Орлом УГТЭ, Уушги судлалын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Хорион карцинома, Уушгины артерийн бүлэнт бөглөрөл

Хураангуй

Удиртгал: Хорионы карцинома нь трофобласт гаралтай, хурдан явцтай, эрт үеэс цусаар үсэрхийлэх хандлагатай хорт хавдрын нэг бөгөөд жирэмслэлттэй холбоотой болон жирэмсний бус хэлбэрээр тохиолддог Жирэмсний бус хорионы карцинома нь маш ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд илэрдэг. Энэ хавдар уушги, элэг, тархи зэрэг эрхтэнд эрт үсэрхийлэх хандлагатай байдаг. Тохиолдолын танилцуулга: 21 настай, эмэгтэй, амьсгаадах, цустай цэр гарах зовиуртай, уушгины хатгалгаа оношлогдон эмчлүүлж байгаад уушги болон элэгний үсэрхийлэлтэй жирэмсний бус хорионы карцинома тохиолдлыг танилцуулж байна. Оношилгоо: Уушгины тодосгогчтой КТГ–аар уушгины артерийн бүлэнт бөглөрөл оношлогдсон боловч гистологи шинжилгээгээр батлагдсан. Дүгнэлт: Манай тохиолдлын онцлог нь өвчин уушгины артерийн бүлэнт бөглөрөлтэй төстэй эмнэлзүйн болон дүрс оношилгооны шинжээр илэрсэн явдал юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Жавзан-Орлом

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол