Жирэмсэн эхэд хэм алдагдалтай баруун ховдлын кардиомиопатиг оношилсон ховор тохиолдол

Зохиогчид

  • С.Яндагсүрэн ХЭСТЭмгэг судлалын үндэсний төв Зохиогч
  • П.Ганцэцэг ХЭСТЭмгэг судлалын үндэсний төв Зохиогч
  • Н.Батболд ЭХЭМҮТ, ЭБЭЭ Зохиогч
  • М.Пагамдулам ХЭСТЭмгэг судлалын үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний дутагдал, Зүрхний булчингийн өөхлөлт, Гэнэтийн зүрх зогсолт, Жирэмсний хяналт

Хураангуй

Удиртгал: Хэм алдагдалтай баруун ховдлын кардиомиопати нь залуу хүмүүсийн дунд тохиолдох гэнэтийн үхлийн 10-15%-г эзэлдэг1 ба тархалт нь 2000-5000-д 1 тохиолддог ховор эмгэгүүдийн нэг юм.2 Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд 0.02-0.05%-тай тохиолддог байна.3 Дээрх эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 18-33%-д толгой эргэх, амьсгаадах, зүрх дэлсэх, тахикарди, синкопи унах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг ба жирэмсний хугацаанд уг эмгэгийг оношлох боломжтой бөгөөд жирэмслэхээс өмнө зүрхний дефибрилятор суулгац эмчилгээг хийдэг.4 Тохиолдлын танилцуулга: 24 настай жирэмсний 24-25 долоо хоногтой эмэгтэй ажил дээрээ гэнэт ухаан алдан эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн. Ирэх үед биеийн байдал маш хүнд, ухаангүй, амьсгалгүй, зүрхний цохилт сонсогдохгүй байсан бөгөөд сэхээн амьдруулах арга хэмжээг авсан боловч амьсгал, зүрх сэргэхгүй байсаар эндсэн. Оношилгоо: Хэм алдагдалтай баруун ховдлын кардиомиопатиг эмгэг судлалын шинжилгээгээр оношилсон бөгөөд уг тохиолдолд жирэмсэн эх олон эрхтний төрөлхийн хөгжлийн гажиг, баруун ховдлын хэм алдагдалтай кардиомиопати зэрэг хавсарсан эмгэгтэй байснаас зүрх томорч, зүрхний дутмагшил гүнзгийрэн эндсэн. Дүгнэлт: Уг эмгэг нь залуу хүмүүсийн гэнэтийн үхлийн голлох шалтгаануудын нэг бөгөөд олон эрхтний хөгжлийн гажиг, архаг халдвар, жирэмслэлт зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Цаашид жирэмсэн эхэд эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлэн, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүдийн үзлэг, хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол