“Юмдүүжин” нэрийн дор хэрэглэгддэг үрэлж өвс (Aquilegia Viridiflora) эмийн түүхий эдүүдийн эх сурвалжийн судалгаа
Түлхүүр үг:
Юмдүүжин, Согоон эм, УдвалХураангуй
Үндэслэл:Судалгааны материал болох Юмдүүжин нэрийн дор хэрэглэгддэг эмийн түүхий эдийг эртний ном сударт өөр өөр нэрээр тэмдэглэсэн байдаг. Хятадын эртний зохиол болох “Монгол эмийн зурагт толь”-д Холтсон цэцгийн язгуурын ургамал болох үрэлж өвсний хатаасан бүхэл өвсийг Юмдүүжин, Согоон эм гэдэг, “Монгол эмийг зөв таних толь”-д Хадны завсарт ургана, хөх ногоон өнгөтэй, барзгар навч нь жижиг буурцаг мэт хадны хажуугаар түгж ургана хэмээн өөр өөр төрөл зүйлийн ургамлыг нэг нэрийн дор нэрлэн хэрэглэсээр ирсэн. Зорилго: Юмдүүжин нэрийн дор хэрэглэгддэг эмийн түүхий эдүүдийн эх сурвалжийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаа хийх зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 11-р сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж (№25-25/03-01) авсан. Юмдүүжин нэрийн дор хэрэглэгддэг дараах эмийн ургамлуудын талаарх эх зохиол, сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн Ногоолин удвалын талаарх мэдээ, мэдээллийг үндсэн материал болгон ашиглав. Үр дүн: Бид судалгаандаа Юмдүүжин нэрийн дор хэрэглэгддэг эмийн түүхий эдүүдийн талаарх мэдээ, баримтыг бичиж үлдээсэн эртний Анагаах ухааны 4 түүхэн зохиолыг судалж ургамлын үндсэн шинж, эмийн амт, чадал, эрдмийн талаар харьцуулан үнэллээ. Дүгнэлт: Бид судалгаандаа дөрвөн эх зохиолын сурвалжуудын харьцуулсан судалгааны дүнд Юмдүүжин нэр дор хэрэглэгдэн бичиж үлдээсэн материалыг харьцуулахад тус ургамал нь холтсон цэцгийн язгуурын олон наст өвслөг ургамал болох ногоон Ногоолин удвал (Овог: Ranununculaceae, Латин нэр: Aquilegia viridiflora хатаасан газрын дээд хэсэг)-ийг өвөр монголын эмч маарамбууд хэрэглэж байсан.Судалгааны материал болох Жижиг үрэлж өвс (Aquilegia parviflora Ledeb), Бор үрэлж өвс (Aquilegia viridiflora Pall. Var. atropurpurea (Willd) Kitag), Үрчгэр үрэлж өвс (Aquilegia yabenna Kitagl), Шовгор үрэлж өвс (Aquilegia oxysepala Trautv. et C.A.Mey) зэрэг түүхий эдүүдийг Үрэлж өвс буюу юмдүүжинтэй адилаар хэрэглэж байсан нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
