Шүдний сойзны бичил биетний бохирдлыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Шүдний сойз, Ариун цэврийн өрөө, Колоний тоо, Эмгэг төрөгч, БактериХураангуй
Үндэслэл: Шүдний сойзыг удаан хугацаагаар хэрэглэх болон ариун цэврийн өрөөнд хадгалах нь бичил биетэн үржих тааламжтай орчин болдог бөгөөд шүдний сойз эмгэг төрөгч бичил биетнээр бохирлогддог нь судалгаануудаар нотлогдсон байна. Зорилго: Шүдний сойзны бактерийн бохирдлыг ахуйн нөхцөл болон хэрэглэсэн хугацаатай нь харьцуулан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 18-с дээш насны 31 хүний хэрэглэж байгаа шүдний сойзыг сонгон авч, нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Шүдний сойзны толгойг буурцгийн хандны шөлөнд хийж 37°C 2 цаг байлгасны дараа 5 дахин шингэрүүлж, Мюллер Хинтон болон Макконки тэжээлт орчинд жигд тараан тарьж, колоны тоог тодорхойлж мөн Макконки, өнгөт тэжээлт орчин(UTI), 3 хлорт төмөр(TSI), уреазын сорил хийж бичил биетнийг ялган дүйсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 31 хүнээс 74.2% нь суултууртай өрөөнд, 25.8% нь суултуургүй өрөөнд шүдний сойзыг хадгалдаг байсан. Нийт сойзны бичил биетний тоог тодорхойлоход 35,5% нь маш их бохирдолтой буюу 10000-аас их, 32,25% нь их бохирдолтой буюу 1000-9999, 16,7% нь дунд бохирдолтой буюу 100-999, 6,45% нь бага бохирдолтой буюу 1-99, 9,67% нь цэвэр байсан. Бичил биетнийг ялган дүйхэд 50% нь E.Coli, 32% Pseudomonas spp, 14.6% нь E.Coli болон pseudomonas spp хамт илэрсэн, 3,4% klebsiella pneumoniae байсан. Дүгнэлт: Шүдний сойзны бичил биетний бохирдол нь хугацаатай шууд хамааралтай байдаг бөгөөд шүдний сойзыг суултууртай өрөөнд хадгалах нь эмгэг төрөгчөөр бохирдох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А. Оюунбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
