Их сургуулийн багш нарын стресс
Түлхүүр үг:
Их сургуулийн багш, Багшийн стресс, Тойм судалгааХураангуй
Үндэслэл: Багшийн мэргэжил нь стресс ихтэй ажил бөгөөд судалгаагаар ажлын шаардлага өндөр, харин байгууллагын дэмжлэг хангалтгүй үед стресс болон ажлаас халшрах байдал нэмэгддэг болохыг тогтоосон байна. Зорилго: Бид их дээд сургуулийн багш нарын стрессийн түвшинг тодорхойлох зорилго тавин судалгаа хийх өмнө тойм судалгаа хийлээ. Арга, аргачлал: Бид Pubmed Embase мэдээллийн сангаас англи хэл дээр бичигдсэн судалгааны материалыг оны шалгуур тавилгүй 2025 оны 9 сар хүртэл бичигдсэн судалгааны материалыг “Stress,” “Researchers,” “University professors,” “Academic researchers,” “College,” “Academics,” “Scholars,” “Teachers,” “Professors,” гэсэн нэршлээр хайлаа. Үр дүн: Pubmed Embase мэдээллийн сангаас англи хэл дээр бичигдсэн судалгааны материалыг оны шалгуур тавилгүй 2025 оны 9 сар хүртэл бичигдсэн судалгааны материалыг “Stress,” “Researchers,” “University professors,” “Academic researchers,” “College,” “Academics,” “Scholars,” “Teachers,” “Professors,” гэсэн нэршлээр хайсан ба мэдээллийн сангаас хайлтын дүнд 3961 өгүүлэл гарч ирсэн ба гарчигийн хүрээнд уншилт хийж 2944 өгүүлэл хасагдаж 58 өгүүллийг абстрактын хүрээнд уншин бидний судалгааны асуумжинд тохирсон 12 судалгаан анализ хийв. Дүгнэлт: Их, дээд сургуулийн багш нарын стресс нь өндөр түвшинд байгааг энэхүү тойм судалгаа харууллаа. Стресс нь ажлын ачаалал, байгууллагын дэмжлэг, гүйцэтгэлийн шаардлага зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд энэ нь бие махбодын болон сэтгэлзүйн сөрөг үр дагаварт хүргэж байна. Иймд байгууллагын түвшинд системтэй арга хэмжээ авч, багшийн сайн сайхан байдлыг дэмжих шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Тайванжаргал, Р.Оргилмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
