Элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Ч.Жадамба АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь салбар АУС, Анагаахын суурь боловсролын тэнхим Зохиогч
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Идэржавхлан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Г.Дарамбазар АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • О.Олдох АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Д.Энхмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

2’, 3’-trihydroxy-6, 7-methylenedioxyflavanone, HepG2 cell line, Migration, Iris tenuifolia

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)ын 2022 оны статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Монгол улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөл, нийт хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн БиоАнагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд элэгний хавдрын эс (HepG2)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид элэгний хавдрын эсийг флаваноны 2.5 мкг/ мл концентрациар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд HepG2 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.65 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн нүүн шилжилтийг саатуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Эрдэнэзаяа, С.Идэржавхлан, М.Бүрнээ, Д.Тэмүүлэн, Г.Дарамбазар, О.Олдох, Н.Гиймаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл