Хүний их эмч бэлтгэдэг блок сургалтын хөтөлбөрт багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэх нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Анагаах ухааны сургууль, Утас: 88091441Хураангуй
Үндэслэл: Дэлхийн хэмжээнд анагаахын боловсрол нь уламжлалт хичээлд суурилсан загвараас суралцагч төвтэй, үр дүнд суурилсан, интеграцчилсан сургалтын тогтолцоо руу шилжиж байна. Ийм хандлага нь мэдлэгийг салангид бус, уялдаа холбоотойгоор эзэмшүүлэх, эмнэлзүйн сэтгэлгээ болон бодит чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Монгол Улсад энэхүү чиг хандлагын хүрээнд АШУҮИС нь Хүний их эмч бэлтгэх зургаан блок бүхий интеграцчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлж буйг цогцоор нь судалсан судалгаа хангалтгүй хэвээр байна. Зорилго: Хүний их эмч бэлтгэх блок сургалтын хөтөлбөрт суралцагсдын өгсөн үнэлгээнд тулгуурлан багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцооны сургалтын үр дүнд үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар 2023–2026 оны хооронд АШУҮИС-ийн АУС-ийн 3–6-р дамжааны нийт 1130 суралцагчийг хамруулан гүйцэтгэсэн. Давхаргачилсан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар бүрдүүлсэн түүвэр нь эх олонлогийн 66.8%-ийг төлөөлсөн. Өгөгдөл цуглуулахад Ликертийн 5 шатлалд суурилсан 185 асуулт бүхий бүтэцчилсэн асуумжийг ашигласан. Өгөгдлийг SPSS26.0 программаар боловсруулж, дескриптив статистик, Independent t-test, ANOVA, Tukey post-hoc, multiple regression шинжилгээг хийсэн. Хэмжилтийн найдвартай байдлыг Cronbach’s alpha (0.90–0.98)-аар үнэлсэн. Үр дүн: Суралцагсдын ерөнхий үнэлгээний дундаж 4.00±0.73 оноо байсан нь сургалтыг дунджаас дээгүүр түвшинд үнэлж байгааг харуулж байна. Дамжаа ахих тусам үнэлгээ буурах хандлага ажиглагдсан бөгөөд 6-р дамжааны суралцагсад хамгийн бага үнэлгээ өгсөн (M≈3.92). Блок 3 болон Блок 4-ийн хувьд дамжаа хоорондын ялгаа статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.05) нь онолоос эмнэлзүйн дадлагад шилжих үе шатанд сургалтын уялдаа алдагдаж буйг илтгэнэ. Блок 5, 6-д дамжаа хоорондын ялгаа ажиглагдаагүй бөгөөд үнэлгээ харьцангуй өндөр, тогтвортой (M≈4.10-4.15) байсан. Регрессийн шинжилгээгээр багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэлтүүд нь сургалтын үр дүнд статистикийн хувьд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон (β=0.289-0.610). Загварын тайлбарлах чадвар өндөр байсан (R²=0.6680.774) нь сургалтын үр дүнгийн өөрчлөлтийн 67-77%-ийг эдгээр хүчин зүйлс тайлбарлаж байгааг илтгэнэ. Зарим загварт дисперсийн инфляцийн коэффициент (VIF) өндөр утга авсан нь хувьсагчид хоорондоо нягт уялдаатай байгааг харуулав. Дүгнэлт: Багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо нь сургалтын үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон (R²=0.668–0.774). Суралцагсдын үнэлгээ дунджаас дээгүүр байсан ч дамжаа ахих тусам буурах хандлага ажиглагдсан нь шүүмжлэлт эргэцүүллийн үзэгдлийг илэрхийлж байгаа бол Блок 3, 4-д онолоос эмнэлзүйд шилжих үе шатны уялдаа хангалтгүй байгааг харуулж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан байдлаар хөгжүүлэх, заах арга зүй болон үнэлгээний тогтолцоог практик чадварт нийцүүлэн шинэчлэн сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Цолмонтуяа, М.Өсөхбаяр, А.Аюурзана, Д.Мягмарцэрэн, Э.Хангай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
