Харшлын болон хатингарт ринитийн үеийн салст бүрхүүлийн өөрчлөлтийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Бямбадорж АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Анужин АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Р.Номиунгэрэл АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Т.Марал ЭМЖЖ ЧХХ эмнэлэг Зохиогч
  • А.Долгорсүрэн АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Ц.Анужин АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • М.Бадмаараг АШУҮИС, Шинжлэх ухаан технологийн газар Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Х.Батбаяр АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Э.Жаргалхүү ЭМЖЖ ЧХХ эмнэлэг , АШУҮИС, АУС, Чих хамар хоолойн тэнхим Зохиогч
  • Б.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Д.Шинэ-Од АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хамрын салст бүрхүүл, Гоблетын эс, Мукоцилиар клиренс

Хураангуй

Үндэслэл: Архаг ринитийн харшлын болон хатингарт хэлбэр нь хүн амын дунд түгээмэл тохиолддог бөгөөд архаг даамжрах явцтай, цаашид тархалт нь өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай оронд хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотын насанд хүрэгчдэд харшлын ринитийн тархалт 23.6% буюу энэ нь цаашид өсөх хандлагатай байна гэж мэдэгдсэн байна. Харшлын болон хатингарт ринитийн үед салст бүрхүүлийн бүтцийн өөрчлөлтөд орж, намираа хучуур эд болон сормууслаг эсийн хэвийн бүтэц алдагдан, Гоблетийн эсийн тооны өөрчлөлт, тэдгээрийн үйл ажиллагааны алдагдал дагалдсан нарийн нийлмэл процесс өрнөдөг байна. Манай орны чих хамар хоолойн практикт тохиолдож буй харшлын болон хатингарт ринитийн үеийн хамрын салст бүрхүүлийн нэн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан судалгаа харьцангуй байхгүй байна. Зорилго: Харшлын болон хатингарт ринитийн үед хамрын салст бүрхүүлийн нэн бичил болон бичил бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: 20–45 насны харшлын болон хатингарт риниттэй үйлчлүүлэгчдээс мэс заслын үед авсан хамрын салст бүрхүүлийн эдийг сканнинг электрон микроскоп болон эд судлалын аргаар шинжлэв. Үр дүн: Харшлын ринитийн үед намираа хучуур эдийн бүтэц харьцангуй хадгалагдсан боловч сормууслаг эсүүдийн зохион байгуулалт алдагдаж, сормуусны хэсэгчилсэн уналт, Гоблетын эсийн гиперплази ажиглагдлаа. Харин хатингарт ринитийн үед хучуур эд нимгэрч, сормууслаг бүтэц бараг бүрэн устаж, булчирхайн атрофи болон салстын доорх давхаргын фиброз өөрчлөлт давамгайлсан байв. Дүгнэлт: Харшлын ринитийн үед салст бүрхүүлийн өөрчлөлт харьцангуй хөнгөн, функциональ шинж давамгайлж байхад хатингарт ринитийн үед бүтцийн гүнзгий, эргэлт буцалтгүй өөрчлөлт зонхилж, салстын хамгаалах үйл ажиллагаа хүндээр алдагддаг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Номиунгэрэл, М.Бадмаараг, Л.Энхсайхан, Э.Жаргалхүү, Д.Шинэ-Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл