Жеан Ватсоны онолоор Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч болон сувилагч хоорондын харилцааг үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Сувилахуйн сургууль, Утас: 99034063Хураангуй
Үндэслэл: Сувилахуйн онолууд нь сувилагчдад хүний эрүүл мэндтэй холбоотой үнэт зүйлс, итгэл үнэмшлийг ойлгоход тусалж, эмчлүүлэгчид чанартай сувилахуйн тусламж, халамж үзүүлэхэд чиглүүлдэг. Сувилахуйн онолч Жейн Ватсон (Jean Watson) нь сувилагч эмчлүүлэгч ба тэдний гэр бүлтэй харилцах харилцаа нь хүн хоорондын харилцан үйлчлэл бөгөөд “хүн хоорондын халамжийн харилцаа” гэж тодорхойлсон. Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчийн амьдралын чанар, тэдэнд тусламж үзүүлж буй cувилагчийн хандлага, зан үйл хэрхэн нөлөөлж буйг Жейн Ватсоны (Jean Watson) онолд тулгуурлаж хийгдсэн судалгаа одоогоор цөөн байгаа тул бид энэхүү сэдвийг сонгох үндэслэл боллоо. Зорилго: Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчид Жеан Ватсоны онолоор сувилагчийн харилцаа хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар, тоон судалгааны асуумжийн аргаар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Медвик эмнэлгийн гемодиализын эмчилгээ хийлгэж буй 72 эмчлүүлэгчийг хамруулсан. Сувилагч, эмчлүүлэгчийн хоорондын хандлага, зан үйлийг тодорхойлох асуумж, (CNPI-70P) эмчлүүлэгчид зориулсан хувилбарыг ашигласан ба Канадын эрдэмтэн Сильви Коссетт (Sylvie Cossette)-ын 2005 онд боловсруулсан эмчлүүлэгчид зориулсан хувилбарыг ашиглахаар 2023 оны 03 сарын 29-ийн өдөр зохиогчоос албан ёсны зөвшөөрөл авсан болно. Судалгааг 2025 оны 12-р сараас 2026 оны 01-р сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээлэлд статистик боловсруулалт хийж SPSS 25 программ ашиглан дэд хэмжүүрүүдийг дескриптив статистик, хүчин зүйлсийг Т тест, хамаарлыг Пирсон корреляцийн шинжилгээгээр тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 38.8±10.5 жил байсан бөгөөд эрэгтэй оролцогчдын дундаж нас 39.3, эмэгтэй оролцогчдын дундаж нас 38.1 жил байв. Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч Сувилагчийн сувилахуйн тусламж үйлчилгээний харилцааг үнэлэхэд (3.78±0.82) буюу дундаж түвшинтэй байна. Хоёр бүлгийн насны дундаж хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (t(70)=0.494, p=0.623). CNPI-70 асуумжийн найдвартай байдлыг үнэлэхэд Cronbach α=0.988, дэд хэмжүүрүүдийг судлахад хүний хэрэгцээг хангахад сувилагч тусалдаг үзүүлэлт нь (M=4.16, SD=0.87) хамгийн өндөр, харин үнэт зүйл (M=4.02, SD=0.80), харилцаанд туслах зэрэг нь (M=4.00, SD=0.86) өндөр түвшинд байв. Мэдрэмж нь (M=3.39, SD=1.13) хамгийн бага үзүүлэлттэй, сүнслэг байдал (M=3.47, SD=0.99), асуудал шийдвэрлэх нь (M=3.56, SD=1.07) доогуур үнэлэгджээ. Бусад хүчин зүйлийн дундаж оноо 3.72-3.95 байв. Дүгнэлт: Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчдийн дунд сувилагч-эмчлүүлэгчийн харилцаа дундаж түвшинд (3.78±0.82) байна. Харин мэдрэмжийг ойлгох, сэтгэл хөдлөлийг дэмжих, сүнслэг буюу оюун санааны хэрэгцээг хангах зэрэг үзүүлэлтүүд харьцангуй бага үнэлэгдсэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
