Гүргэм-13 эмийн фракцуудын элэгний одлог эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Содонхүү (Suodunfu) АШУҮИС, МАУОУС, Дотор өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Mingming Bao БНХАУ, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль Зохиогч
  • Suolonggaowa БНХАУ, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг Зохиогч
  • П.Молор-Эрдэнэ АШУҮИС, МАУОУС, Дотор өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Д.Цэрэндагва Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Гүргэм-13, Элэгний одлог эс, Пролиферац

Хураангуй

Үндэслэл: Монгол эмч нар Гүргэм-13 эмийг олон жилийн туршлагад тулгуурлан элэгний төрөл бүрийн өвчинд хэрэглэж ирсэн. Судалгаанууд тус эмийг В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, архины шалтгаант элэгний өвчин, эмээс шалтгаалсан элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэх талаар харуулсан. Гэвч Гүргэм-13-ын элэгний фиброзын эсрэг нөлөө болон түүний механизм тодорхойгүй хэвээр байна. Зорилго: Гүргэм-13 эмийн фракцуудын LX2 (хүний элэгний одлог эс-human hepatic stellate cell line) эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Гүргэм-13-ын нунтаг эмийг ацетонитрил, метанол, нэрмэл ус, петролейн эфир, гексан, этил ацетат, усгүй этанол зэрэг уусгагчид хандалж, фракцуудыг бэлдсэн. LX2 эсийг тохирох орчинд өсгөвөрлөж, Гүргэм-13 эмийн фракц тус бүрээс янз бүрийн концентрациар үйлчлүүлэв. Эсийн пролиферацыг MTT аргыг ашиглан судаллаа. Үр дүн: Гүргэм-13-ын эмийн фракцууд тунгийн хамааралтайгаар LX2 эсийн пролицерацыг бууруулсан. Фракцуудын 50 ба 100 мкл/мл концентрацд LX2 эсийн пролиферац статистикийн үнэн магадлалтайгаар буурсан байлаа. Фракцуудыг хооронд нь харьцуулахад этил ацетат фракц харьцангуй өндөр идэвхийг үзүүлсэн. Дүгнэлт: Гүргэм-13 эмийн цэвэр ус, петролейн эфир, этил ацетат, гексан, усгүй этанол зэрэг фракцууд in vitro нөхцөлд элэгний одлог эсийн идэвхжлийг илэрхий дарангуйлах нөлөөтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ, Д.Цэрэндагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл