АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатомийн хичээлийн сургалтын сэтгэл ханамжийн судалгаа

Зохиогчид

  • Д.Анужин АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Р.Номиунгэрэл АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Янсанжав АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Г.Доржжагдаг АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Г.Нандин АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Х.Пүрэвсүрэн АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Долгорсүрэн АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Шинэ-Од АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Авирмэд АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Нямдорж АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Д.Нямсүрэндэжид АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Багшийн ур чадвар, Сургалтын үнэлгээ, Сургалтын зохион байгуулалт, Хүчин зүйлийн шинжилгээ

Хураангуй

Үндэслэл: Эмч мэргэжилтнийг бэлтгэх анагаах ухааны боловсролын тулгуур нь суурь шинжлэх ухааны мэдлэг бөгөөд энэ нь эмнэлзүйн сэтгэлгээ, оношилгоо-эмчилгээний шийдвэр гаргалтын үндсийг бүрдүүлдэг. Анатомийн хичээл нь их эмч бэлтгэх хөтөлбөрийн үндсэн суурь хичээлийн нэг болдог ба суралцагчдын суурь мэдлэг, эмнэлзүйн сэтгэлгээ үүсэж төлөвшихөд шууд нөлөө үзүүлдэг. Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдаар анатомийн хичээлийг үнэлүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад нотолгоонд суурилсан үндэслэл хэрэгтэй байсан нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын Анатоми-1 хичээлийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2025-2026 оны хичээлийн жилийн 1-р улиралд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн БиоАС-ийн Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны нийт 289 суралцагчдаас хүн ам зүйн 3, ерөнхий сэтгэл ханамжийн 20, нээлттэй 1 нийт 24 асуулт (асуулт бүр 5 онооны Ликертийн хэмжүүртэй) бүхий асуумжийн хуудсаар мэдээлэл цуглуулсан. Мэдээллийг SPSS-23.0 програмаар дескриптив статистик, хоёр түүврийн t-тест, ANOVA, Пирсоны корреляци, хүчин зүйн шинжилгээ (factor analysis) ашиглан боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 14.2% нь эрэгтэй, 85.8% нь эмэгтэй байсан бөгөөд TAM 10.38%, TMS 17.30%, MDS 44.29%, PDS 13.15%, DSS 14.88%-ийг эзэлж байв. Ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 4.59±0.66 буюу сайн түвшинд байв. Эдгээрээс “Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн” хамгийн өндөр үнэлгээ (DSS, 4.91±0.37), харин хамгийн бага үнэлгээ нь “Оюутны мэдлэг, ур чадварыг бодитой, шударга үнэлдэг” (PDS, 4.16±0.75) үзүүлэлтэд ноогдов. Асуумжийн дотоод нийцлийн коэффициент α=0.909 гарч, найдвартай байдал маш сайн түвшинд байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр багш оюутны үзэл бодлыг хүндэтгэх (Q4), багшийн харилцаа хандлага (Q5), мэргэжлийн ёс зүй (Q6) хооронд хүчтэй эерэг хамаарал (r=0.787; r=0.755; p<0.01) ажиглагдсан. Хүчин зүйн шинжилгээгээр KMO=0.865, Bartlett’s test p=0.000 байсан тул нийт 20 асуултыг “Багшийн мэргэжлийн ур чадвар” болон “Сургалтын орчин, зохион байгуулалт” гэсэн 2 хүчин зүйлд хувааж, нийт вариацийн 58.74%-ийг тайлбарлав. Дүгнэлт: Судалгаанд оролцсон Анагаахын суурь боловсролын нэгдүгээр дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамж сайн түвшинд байгаа нь тодорхойлогдлоо. Багшийн мэргэжлийн ур чадвар, сургалтын орчин, зохион байгуулалт суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байсан ба нийт үр дүнгийн 58.74%-ийг тайлбарлаж байв. Мэргэжлийн ёс зүйг баримталж, оюутнуудын үзэл бодлыг хүндэтгэж, адил, тэгш хандах нь багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас хамаарч байгаа нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Номиунгэрэл, Д.Янсанжав, Г.Доржжагдаг, Г.Нандин, Д.Шинэ-Од, Б.Журамт, Д.Нямдорж, Д.Нямсүрэндэжид

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл