Сургуульд суурилсан эрүүл мэндийн боловсролын интервенцийн үр дүн

Зохиогчид

  • Э.Мөнгөнтуул АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • Б.Буяндэлгэр АШУҮИС, Сувилахуйн сургууль, Ерөнхий эрдмийн тэнхим Зохиогч
  • Г.Хулан АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • Я.Энхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • П.Одонжил АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • Д.Байгалмаа АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • С.Туяа АШУҮИС, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • Т.Ганчимэг Япон улс, Цүкүба Их сургууль, Анагаах ухааны их сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Гар угаалт, боловсролын интервенц, KAP судалгаа, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хагас туршилт

Хураангуй

Үндэслэл: Амьсгалын болон гэдэсний халдварт өвчин нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд саван ашиглан гар угаах нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, хямд аргуудын нэг гэдгийг олон улсын судалгаанууд нотолжээ. Улаанбаатарт хийгдсэн өмнөх судалгаагаар Ерөнхий боловсролын сурагчдын зөвхөн 50.1% нь гар угаах дадалтай байгаа нь гар угаах орчин нөхцөл бүрэн хангагдсан суурьшлын бүсэд хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна. гэж үзэж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 865 сургуулийн 56.1% нь угаалтуур, савангүй, 25% нь WASH стандартыг хангаагүй байгаа нь тогтоогдсон. Ковид-19 цар тахлын үед гар угаалтын мэдлэг нэмэгдсэн боловч дадлын тогтвортой өөрчлөлт хязгаарлагдмал хэвээр байсан нь мэдлэг ба дадлын хоорондох зөрүүг харуулж, зориудын боловсролын интервенц шаардлагатай байгааг илтгэж байна. Сургуулийн орчин болон хот-хөдөөгийн ялгааг харгалзан боловсролын интервенцийн харьцуулалт хийсэн судалгаа хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болов. Зорилго: Бага ангийн сурагчдын дунд хэрэгжүүлсэн гар угаалтын боловсролын интервенцийн үр нөлөөг үнэлж, хот болон хөдөөгийн нийт дөрвөн сургуулийн хоорондох мэдлэгийн өөрчлөлтийн ялгааг тодорхойлох. Арга, аргачлал: Хагас туршилтат судалгааны загвараар 2024 оны 12-р сараас 2025 оны 6-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Улаанбаатар хотын хоёр болон орон нутгийн хоёр нийт 4 ерөнхий боловсролын сургуулийн 3–5-р ангийн нийт 1353 сурагчийг хамруулав. Интервенцийн өмнөх болон дараах гар угаалтын мэдлэгийн оноог хосолсон t-тест болон нэг хүчин зүйлийн ANOVA (α=0.05) аргаар STATA14.0 программ ашиглан шинжлэв. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авч судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Нийт сурагчдын гар угаалтын мэдлэгийн дундаж оноо интервенцийн өмнө 9.68±2.64, дараа нь 10.30±2.74 болж, дундаж ялгаа +0.63-аар статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдэв (p<0.001). Сургуулиудын хоорондох ахицын ялгаа мөн статистикийн хувьд ач холбогдолтой байв (ANOVA: F(3,1335)=5.90, p=0.0005). Хотод байрлалтай А сургуулийн ахиц хамгийн их +1.49, Б сургуульд хамгийн бага +0.16 байсан бол хөдөөгийн В ба Г сургуулиуд дунд зэрэг, харьцангуй тогтвортой ахиц +0.51, +0.70 үзүүлэв. Дүгнэлт: Сургуульд суурилсан гар угаалтын боловсролын интервенц нь бага ангийн сурагчдын гар угаалтын мэдлэгийг статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдүүлэхэд (Δ=+0.63, p<0.001) үр дүнтэй боловч практик ач холбогдол нь бага байлаа. Сургуульд суурилсан гар угаалтын боловсролын интервенцэд хамрагдсан сургуулиудын хоорондох мэдлэгийн ахицын ялгаа (ANOVA: p=0.0005) нь сургуулийн орчны хүчин зүйлсээс (дэд бүтэц, газар зүйн байршил) хамаарч байгааг харуулж байгаа учраас боловсролын интервенцийг дэд бүтцийн сайжруулалттай хавсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Одонжил

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-16

Дугаар

Салбар хэсэг

Сувилахуйн салбар