Ухаалаг утасны программ ашиглан сургуулийн насны хүүхдүүдийн харааны чадлыг үнэлсэн үр дүн

Зохиогчид

  • Э.Төгсжаргал АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • С.Мөнхтулга АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Л.Тэгш-Эрдэнэ АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Ё.Сүндэрьяа АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Г.Гэрэлтуяа АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Д.Довчинжамц АШУҮИС, АУС, Нүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Peek acuity, Харааны таблиц, Ухаалаг гар утас, Сургуулийн насны хүүхдүүд, Харааны эрт илрүүлэг

Хураангуй

Үндэслэл: Нүдний амин үзүүлэлт гэгдэх харааны чадлыг үнэлэх уламжлалт арга нь Снеллен хүснэгт боловч, хөгжиж буй орнуудад хараа шалгах мэргэжилтэн болоод хэрэглэгдэхүүн хомс байгаа нь харааны гажгийг эрт илрүүлэхэд бэрхшээл учруулж байна. ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 19 сая хүүхэд харааны бэрхшээлтэй байгаагаас, хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд харааны хугарлын гажиг дийлэнх хувийг эзэлж байгаа тул ухаалаг төхөөрөмж дээр ашиглах боломжтой “Peek acuity” программын хялбар, хүртээмжтэй, өртөг багатай зэрэг давуу талуудад үндэслэн дэлхий нийтээр харааны чадлыг үнэлэх анхан шатны арга болгон түгээмэл ашиглаж байна. Зорилго: “Peek acuity” программын өвөрмөц ба мэдрэг чанарыг хараа шалгах таблицтай харьцуулан тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү нэг агшингийн судалгаанд Ирээдүй цогцолбор сургуулийн 7-14 насны нийт 167 хүүхдийн 334 нүдний харааны чадлыг Снеллен хүснэгт болон Huawei Matepad 11 төхөөрөмж дээрх “Peek acuity” ухаалаг утасны программыг ашиглан шалгасан. Харааны чадлыг logMAR - аар илэрхийлсэн ба “Америкийн Хүүхдийн Нүд судлал болон Хялрын Холбоо”-ны удирдамжийн дагуу +0.2-оос муу харж байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн эмч рүү илгээх заалт болдог тул харааны чадлыг ангилах утга болгосон. Сурагчдын ерөнхий мэдээлэл болон өвөрмөц, мэдрэг чанарыг тодорхойлохдоо “Peek Acuity” программыг алтан стандарт гэгдэх Снеллен хүснэгттэй харьцуулан SPSS 29 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: 167 хүүхдийн 85 нь эрэгтэй, 82 нь эмэгтэй (50.9%.49.1%).Снеллен хүснэгтээр үзэхэд дундаж хараа баруун нүдэнд +0.17 (±0.23), зүүн нүдэнд +0.17 (±0.22) тодорхойлогдсон ба “Peek acuity” программыг ашиглан хэмжилт хийхэд баруун нүдэнд +0.11 (±0.17), зүүн нүдэнд +0.12 (±0.15) тодорхойлогдов. “Peek acuity” программыг Снеллен хүснэгттэй харьцуулахад мэдрэг чанар 52.1%, өвөрмөц чанар 96.2%, PPV 84.5%, NPV 83.6% болон тархалт нь 25.3% байна. Дүгнэлт: “Peek acuity” программыг сургуулийн эрт илрүүлгийн хэмжээнд үнэ өртөг бага болон өвөрмөц чанар өндөр байдалд тулгуурлан ашиглах боломжтой ба мэдрэг чанарыг нэмэгдүүлснээр харааны гажгийг илрүүлэхэд илүү дөхөм гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Довчинжамц

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл