Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ

Зохиогчид

  • М.Сугармаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Т.Ундармаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Х.Нансалмаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Г.Надмидцэрэн АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Г.Золжаргалан АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль , АНУ, Виржиниа Коммонвелт Их сургууль, Нийгмийн ажлын сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Шинэчилсэн цогц чадамж, суралцахуй үр дүн, хөтөлбөрийн зураглал

Хураангуй

Үндэслэл: ЭМНА бакалаврын хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг анх 2016 онд боловсруулж, 2023 онд Фулбрайт мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажлын эксперттэй хамтран, АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн цогц чадамж, Монгол дахь ЭМНА хөтөлбөрийн онцлогтой уялдуулан шинэчлэн боловсруулсан. Тус цогц чадамж нь “Эрүүл мэндийн салбарт хүн төвтэй, цогц эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, бэхжүүлэх нийгмийн ажилтнуудыг бэлтгэх” бакалаврын сургалтын зорилгын хүрээнд 9 ерөнхий, 40 дэд чадамжаас бүрдэж байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийг /2016/ шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай уялдуулан сайжруулах хэрэгтэй байна. Зорилго: ЭМНА-ын бакалаврын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан цогц чадамжтай харьцуулж, сайжруулах чиглэлийг тодорхойлох Арга, аргачлал: ЭМНА хөтөлбөрийн 30 (Ерөнхий суурь 6, Мэргэжлийн суурь 9, Мэргэшүүлэх 12, Дадлага 3) хичээлийг сонгон шинэчилж боловсруулсан 9 цогц чадамжид тулгуурлан агуулгын шинжилгээ, хөтөлбөрийн зураглал хийх аргыг ашигласан. Зураглал хийх арга нь хөтөлбөрөөр эзэмшүүлэх цогц чадамжийг хичээл тус бүрээр мэдлэг, чадварыг I-танилцуулах, A-ашиглах, M-үнэлэх гэсэн 3 түвшинд харгалзуулан шинжилсэн. Судалгааны боловсруулалтад Nvivo программ ашиглав. Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн 30 хичээлд үнэлгээ хийж шинээр боловсруулсан 9 цогц чадамжтай харьцуулахад (нөхцөл байдалд үнэлгээ хийх), (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад интервенц хийх), (нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхдээ оролцоо, ялгаатай байдлыг хангах) цогц чадамжууд хангалттай тусгагдсан. Харин (хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийт, байгууллагад үзүүлсэн интервенцийг үнэлэх), (нийгмийн бодлогын үйл явцад оролцох) цогц чадамжууд хичээлийн хөтөлбөрт бага тусгагдсан байв. Шинэчилсэн 40 дэд цогц чадамжаас хөтөлбөрт огт тусгагдаагүй, хангалтгүй тусгагдсан 11 дэд цогц чадамж байв. Хөтөлбөрийн зураглалаар сонгогдсон хичээлийн 38% нь танилцуулах түвшинд, 60% нь ашиглах түвшинд, 2% нь үнэлэх түвшинд байна. Мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн суралцахуйн үр дүнгийн түвшин нь танилцахаас ашиглах руу чиглэлтэйгээр ахиж байна. Дүгнэлт: Шинэчлэгдсэн цогц чадамжууд нь одоогийн сургалтын хөтөлбөртэй нийцэж байгаа боловч, үйлчилгээг үнэлэх болон бодлогын үйл ажиллагаанд оролцох чиглэлүүдийг цаашид илүү нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд танилцуулах болон ашиглах түвшин зонхилж байгаа тул цаашид үнэлэх түвшнийг нэмэгдүүлж, хөтөлбөрийн шинэчлэлдээ тусгах хэрэгцээ байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Сугармаа, Х.Нансалмаа, Г.Надмидцэрэн, Г.Золжаргалан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-16

Дугаар

Салбар хэсэг

Анагаах ухааны боловсрол судлалын салбар