Эмийн хүргэлтийн системийн шинж чанарыг нано хэмжээст мөнгө ашиглан сайжруулах инженерчлэлийн өнөөгийн байдал

Зохиогчид

  • О.Олдох Зохиогч
  • М.Алтантогос Зохиогч
  • Б. Моломжамц Зохиогч
  • Ц.Алтансүх Зохиогч
  • П.Мягмарсүрэн АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим , МУИС, Инженер технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим Зохиогч
  • Д.Жавхлантөгс АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • Д.Баян-Өндөр АШУҮИС, Био-АС, Анагаахын химийн тэнхим Зохиогч
  • М.Мөнхзол МУИС, Инженер технологийн сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим Зохиогч
  • Э.Одхүү2 нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил Зохиогч
  • тохиолдлын үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p<0.01) Зохиогч
  • гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p<0.01) нэмэгдэж байв. БЗХӨ Зохиогч
  • ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3. Зохиогч
  • p<0.05) Зохиогч

Түлхүүр үг:

Мөнгө, Нано жижиг хэсэг, Эмийн хүргэлт, Зорилтот хүргэлт, Эмчилгээний идэвх

Хураангуй

Удиртгал: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгөний нано жижиг хэсэг нь био-анагаахын салбарт шинэлэг, өндөр үр ашигтай материалд тооцогдож байгаа учир судлаачдын анхаарлын төвд байна. Мөнгөний нано жижиг хэсэг нь өвөрмөц физик-химийн болон биологийн идэвхт шинж чанартай нано хэмжээст материал бөгөөд эмийн хүргэлтийн системийн шинэ платформыг хөгжүүлж, эмийг зорилтот хэсэгт аажим, хяналттайгаар хүргэх боломжийг олгодог. Энэхүү тойм өгүүлэлд цеолитийн шинж чанарыг мөнгөний нано жижиг хэсэг ашиглан сайжруулалт хийсэн үр дүнг тоймоллоо. Мөнгөний нано жижиг хэсэг агуулсан эмийн хүргэлтийн системүүд нь антибиотик, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг эмийг зорилтот газарт хүргэх идэвхгүй болон идэвхтэй механизмаар ажилладаг. Мөнгөний нано жижиг хэсгийн физик-химийн болон гадаргуугийн функциональ шинж чанар нь эмийн хүргэлтийн системийн онцлогийг бүрдүүлдэг. Арга, аргачлал: Энэхүү тойм өгүүллийг боловсруулахдаа Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй 2005–2025 оны хооронд хэвлэгдсэн, мөнгөний нано жижиг хэсэг (AgNPs)-ийн шинж чанар, AgNPs-ээр сайжруулсан цеолитод суурилсан эмийн хүргэлтийн систем (ЭХС), түүний хэрэглээтэй холбоотой өгүүллийг сонгон авч, тоймлон дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт: Мөнгөний нано хэсгүүд нь эмийн хүргэлтийн дэвшилтэт платформыг бүрдүүлж, зорилтот, аажим, тогтвортой хүргэлт, бактерийн эсрэг синергетик үйлчлэл үзүүлдэг зэрэг олон давуу талтай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Олдох, М.Алтантогос, Ц.Алтансүх, М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл