Тархины эдийн цус харвалтыг хот болон орон нутгийн үйлчлүүлэгчдэд харьцуулсан дүн
Түлхүүр үг:
Оршин суух харьяалал, Хугацаа, Тавилан, ҮЭМХХҮХураангуй
Үндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь нас баралт, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тул тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахыг шаарддаг эмгэг юм. Зорилго: ТЭЦХын улмаас хотын болон орон нутгаас тээвэрлэгдэн ирсэн хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн шинжүүдийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ТЭЦХ оношоор 2022-2024 оны хооронд хэвтэж эмчлүүлсэн тохиолдлуудад аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS27.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УГТЭ-т 2022-2024 оны хооронд тархины компьютерт томографи (КТ)-иар ТЭЦХ батлагдсанаас хойш 10 хоногийн доторх нийт 373 тохиолдол, үүнээс Улаанбаатар хотын 313, орон нутгаас тээвэрлэгдэн ирсэн 60 тохиолдлыг хамруулсан. Хотын бүлэгтэй харьцуулахад орон нутгийн бүлгийн эрэгтэйчүүд цөөн (45.0% vs 59.7%, p=0.034) байж, артерийн гипертензийн өгүүлэмж давамгайлсан (98.3% vs 90.1%, p=0.041), эмнэлэгт хэвтэх үед артерийн даралт бага (систолын даралт 159.7±34.7 мм.муб vs 179.0±32.9 мм муб, p<0.001; диастолын даралт 99.7±21.4 мм.муб vs 106.5±21.8 мм муб, p=0.026) байсан. Орон нутгийн бүлгийн тохиолдлууд хотын бүлэгтэй харьцуулбал эмнэлзүйн шинж илэрч эхэлснээс тус эмнэлэгт хэвтсэн хугацаа урт (12.1±17.9 цаг vs. 4.2±4.3 цаг, p=0.001) байсан. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр тооцоолон үзэхэд цусан хурааны эзлэхүүн (adjusted odds ratio [aOR] 0.92, p=0.047) болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ оноо (aOR 0.67, p<0.001) бага байх тусам тавилан сайн байх нь тогтоогдсон бол 03 сарын дараах нас баралт multivariate regression загвараар тооцоолж үзэхэд эмнэлэгт хэвтэх үеийн зөвхөн ҮЭМХХҮ оноо нь нас баралттай шууд хамааралтай цор ганц эрсдэлт хүчин зүйл байсан (aOR 1.14, p=0.005). Эсрэгээр нас баралт нь эмнэлэгт хэвтэх хугацаа болон орон нутгийн харьяаллаас хамааралгүй байсан. Дүгнэлт: ТЭЦХ-тай орон нутгаас тээвэрлэгдэн ирсэн эмчлүүлэгчдийн эмнэлзүйн үзүүлэлтүүд хотын эмчлүүлэгсдийнхээс ялгаагүй байна (AOR≈1, 95% CI: 1-ийг агуулсан, p>0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
