Сувилахуйн оюутнуудын хичээлээс халшрах хам шинж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
Хичээлээс халшрах хам шинж, Сувилахуйн оюутнууд, Нөлөөлөх хүчин зүйлсХураангуй
Үндэслэл: Хичээлээс халшрах хам шинж нь сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлдөг. Хичээлийн ачааллаас үүдэн оюутнууд хичээлээс шантрах, суралцах идэвхгүй болох, ядаргаа болон архаг стресс өртдөг байна. Сувилагч болон эмч нар дээр халшрах шинжийг тодрхойлсон судалгааны ажил цөөнгүй байдаг боловч сувилахуйн оюутнуудын дунд эдгээрийг тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сувилахуйн оюутнуудын хичээлээс халшрах хам шинж болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн сувилахуйн бакалаврын 1-4-р дамжааны нийт 671 оюутнаас санамсаргүй түүврийн аргаар 250 оюутныг сонгон авч агшингийн судалгааны загвараар 2024 оны 12 сараас 2025 оны 2 сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн. Хичээлээс халшрах шинжийг Маслачийн (MBI) үнэлгээний стандарт асуумжийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд 17-52 насны 250 оролцогч хамрагдсан бөгөөд 242 (96.8%) нь 22 ба түүнээс доош настай, дундаж утга (µ±20.01) байлаа. Хичээлээс халшрах хам шинжийн оноо 74 буюу дунд түвшинд байв. Нийт хичээлээс халшрах шинжид нас, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлтийн байдал хамааралгүй ба статистикийн хувьд ач холбогдолгүй байв. Харин хувийн халшрах шинж (r=.95, Р<.000), хичээлтэй холбоотой халшрах шинж, хамт олноос шалтгаалсан халшрах шинж (r=.98, P<.000), багшаас шалтгаалсан халшрах шинж (r=.94, P<.000) эерэг хүчтэй хамааралтай статистикийн хувьд ач холбогдолтой байв. Дүгнэлт: Хувийн, хичээлийн агуулгатай холбоотой, хамт олноос болон багшаас шалтгаалсан халшрах байдал тус бүр дунд түвшинд байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
