Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Мэдээлэл зүйн чадамж, Мэдээлэл зүйн мэдлэг, Компьютерын суурь ур чадварХураангуй
Үндэслэл: Орчин үед мэдээллийн технологи нь манай эрүүл мэндийн салбарын чухал хэсэг бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс тусламж үйлчилгээ үзүүлэх технологийг удирдах, ашиглахад компьютерийн анхан шатны мэдлэг, мэдээллийн технологийн ур чадвартай байхыг шаардсаар байна. Эрүүл мэндийн мэдээллийн технологи нь бүх шатны эмнэлгүүдэд цахим хэлбэрт хүч түрэн орж, цахим системд шилжсэнтэй холбоотойгоор цахим программд өвчтөний бүх төрлийн дата өгөгдлийг өгөгдлийн санд оруулах, цахим программ технологийг ашиглаж сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд сувилагч нараас мэдээлэл зүйн ур чадвар, чадамжийг ихээр шаардах болсон. Зорилго: Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамж, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааг агшингийн судалгааны загвараар, боломжит түүврийн аргаар ГССҮТ, ХӨСҮТ, УБТЗ-ын 3 эмнэлэгээс цахим программ хэрэглэдэг 233 сувилагчийг түүвэрлэн, мэдээллийг цуглуулсан. Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамжийг үнэлэх хэрэглэгдэхүүн нь 48 асуулт, 5 дэд бүлгээс бүрдэнэ. SPSS-25.0 программд статистик үр дүнгийн боловсруулалт хийж дескриптив статистик, корреляцын хамаарлын дүн шинжилгээ, болон регрессийн шинжилгээгээр үр дүнг тооцлоо. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг насны бүлгээр авч үзэхэд 20-29 насныхан 31.3%, дундаж нас 36.0±9.4 жил байв. Компьютерын хэрэглээний хувьд өдөрт хэд хэдэн удаа 73.4% (n=171), компьютер ашиглалт нь 2-оос илүү цаг 81.5% (n=190) ашигладаг үр дүн тодорхойлогджээ. Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамж 51.1% нь харьцангуй сайн гэж тодорхойлогдлоо. Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамж нь боловсролын зэрэг, настай сул хамааралтай байна. Компьютер ашиглалтын хувьд нас (r=-0.150, p=0.02) нь сөрөг сул хамааралтай, боловсролын зэрэг нь (r=0.223, p=0.01) сул хамаарал бүхий статистик p≤0.05 ач холбогдолтой байна. Дүгнэлт: Сувилагч нарын мэдээлэл зүйн чадамжийн түвшин 51.1% гэж дүгнэгдлээ. Сувилагчийн мэдээлэл зүйн чадамжид нөлөөлж байгаа хүчин зүйлс нь нас болон компьютерын хэрэглээ байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
