Монгол улсад түгээмэл худалдаалагдаж буй зарим зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Э.Гэрэлмаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Номин АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Отгонжаргал АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Буянхишиг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Энх-Амар АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • А.Оюунбаатар АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Ануужин АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим АШУҮИС, Ахисан түвшний сургууль АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бичил шингэрүүлэг, MIC, MBC

Хураангуй

Үндэслэл: Зөгийн балын найрлага дахь устөрөгчийн хэт исэл, метилглиоксиал, пептид, полифенолт нэгдэл, нүүрс усны өндөр агууламж хүчиллэг орчин нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг. Монгол улсад олон төрлийн зөгийн бал хэрэглэгддэг боловч тэдгээрийн бактерийн эсрэг үйлчлэлийг судалсан шинжлэх ухааны баримт хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад түгээмэл худалдаалагдаж буй зарим зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн ба эмгэгтөрөгч бактерийн 8 стандарт омог болох P.aeruginosa ATCC 27853, E.coli ATCC 25922, K.pneumoniae ATCC 1706, S.aureus ATCC 25923, MRSA ATCC 700699, S.epidermidis ATCC 35984, S.enterica ATCC 13076, A.baumannii ATCC 19606-ийг ашиглав. Судалгаанд Увс, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаас 11 зөгийн бал Австралийн Манука төрлийн 3 зөгийн бал, нийт 14 зөгийн бал сонгон авч 96 нүхтэй U хэлбэрийн урвалжийн хавтанд шөлөнд бичил шингэрүүлэгийн аргаар шингэрүүлж бактерийн булингаас 1 мкл-ийг нэмж 37℃-ийн термостатанд 18-24 цаг өсгөвөрлөв. Өсгөврийг Мюллер Хинтоны тэжээлт орчинд тараан тарьж 37℃-ийн термостатанд 18-24 цаг өсгөвөрлөн бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун (MIC), бактерийг үхүүлэх хамгийн бага тун (MBC)-г тодорхойлов. Үр дүн: Манука MGO 570, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас сонгосон зөгийн бал MRSA бактерийн эсрэг MIC 12.5% (v/v), MBC 25% (v/v) буюу судалгаанд ашигласан бусад зөгийн балтай харьцуулахад үйлчлэл сайтай байсан ба Манука UMF 5, Төв, Увс, Дорнод аймгийн Халхгол сумуудаас сонгосон зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэл MIC 25% (v/v), MBC 50% (v/v), Манука MGO 30, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан сумуудаас сонгосон зөгийн бал MRSA, S.enterica, S.epidermidis, E.coli, S.aureus бактериудын эсрэг үйлчлэл сул байлаа. Дүгнэлт: 1. Байгалийн болон таримал цэцэгсийн зөгийн балыг стандарт 8 омогт бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун, бактерийг үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлоход байгалийн цэцэгсийн 7 зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлсэн ба таримал цэцэгсийн зөгийн бал нь зарим бактерийн эсрэг үйлчлэл болох нь тодорхойлогдлоо. 2. Судалгаанд хамруулсан байгалийн болон таримал цэцэгсийн зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Судалгаагаар байгалийн цэцэгсийн зөгийн бал нь таримал цэцэгсийн зөгийн балаас бактерийн эсрэг үйлчлэл илүү байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Энх-Амар, А.Оюунбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл