Артерийн гипертензитэй эмчлүүлэгчийн эмийн тогтвортой хэрэглээг судалсан дүн

Зохиогчид

  • Ө.Номундарь АШУҮИС, Сувилахуйн сургууль, Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим Зохиогч
  • В.Даваахүү АШУҮИС, Сувилахуйн сургууль, Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Морискийн асуумж Зүрх судасны өвчин ДЭМБ АШУҮИС, Сувилахуйн сургууль, Утас: 99332166

Хураангуй

Үндэслэл: Зүрх судасны өвчний улмаас нас барах шалтгааны 58 хувийг артерийн даралт ихсэх өвчин эзэлж байгааг ДЭМБ-аас мэдээлжээ. Артерийн гипертензийн эмийн тогтвортой хэрэглээ нь ЗСӨ-өөс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг үлэмж хэмжээгээр бууруулдаг. Зарим судлаачдын эмийн эмчилгээний талаарх үр дүнгээс харахад нийт даралт ихсэлттэй хүн амын тал хувь нь эмийн эмчилгээ хийлгэдэггүй бөгөөд эмэгтэйчүүдтэй (45.6%) харьцуулбал эрэгтэйчүүдийн (55.2%) дундах эмийн эмчилгээ хийлгэдэггүй байдал өндөр байна. Артерийн гипертензитэй эмчлүүлэгчийн эмийн тогтвортой хэрэглээг судалсан судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Артерийн гипертензитэй эмчлүүлэгчийн эмийн тогтвортой хэрэглээг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн ба судалгааны ерөнхий мэдээллийг цуглуулахдаа тусгайлан боловсруулсан асуумжаар, эмийн тогтвортой хэрэглээг үнэлэхдээ Доктор Дональд Морискийн боловсруулсан эмийн тогтвортой хэрэглээг үнэлэх (Morisky Medication Adherence Scale-8 (MMAS-8)) 8 асуумжаар авсан. Эмийн тогтвортой хэрэглээний нийлбэр оноо 8=сайн, 6-7 дунд, >6 хангалтгүй гэж үнэлсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 06 дугаар сарын 16ны 2023/3-07 тоот хурлын шийдвэрийн дагуу судалгааг хийх ёс зүйн зөвшөөрлийг авч, судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны статистик бо ловсруулалт: Эмийн тогтвортой хэрэглээний статистик боловсруулалтыг хийхдээ “SPSS-29” программ ашиглав. Ингэхдээ р утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн хувьд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд 25-85 насны нийт 600 эмчлүүлэгч хамрагдсанаас 25-45 насны эмчлүүлэгч 14.8% (89), 46-55 насны эмчлүүлэгч 29.3% (176), 5665 насны эмчлүүлэгч 38.7% (232), 66-75 насны эмчлүүлэгч 15.5% (93), 76-85 насны эмчлүүлэгч 1.7% (10) байсан бол дундаж нас 56.35±9.90 жил, биеийн жингийн дундаж 73.95±13.69 кг, биеийн өндрийн дундаж 161.21±9.92 см, БЖИ-ийн дундаж 28.37±5.03 кг/м2, эрэгтэйчүүдэд 28.08 кг/м2, эмэгтэйчүүдэд 28.53 кг/м2 СД-ын дундаж 131.93±17.42 мм.МУБ, эрэгтэйчүүдэд 135.0 мм.МУБ, эмэгтэйчүүдэд 130.0 мм.МУБ байв. Хорт зуршлын хэрэглээг судлахад эмчлүүлэгчийн 27.3% (164) нь тамхи татдаг, 72.7% (436) нь тамхи татдаггүй, 21.5% (129) нь архи хэрэглэдэг, 78.5% (471) нь архи хэрэглэдэггүй байв. Артерийн гипертензитэй эмчлүүлэгчийн эмийн тогтвортой хэрэглээг Морискийн асуумжаар үнэлэхэд эмийн тогтвортой хэрэглээ 14.8% (89) сайн, 7.2% (43) дунд, 78.0% (468) хангалтгүй байв. Дүгнэлт: Артерийн гипертензитэй эмчлүүлэгчийн эмийн тогтвортой хэрэглээг үнэлэхэд 5 хүн тутмын 1 нь эмийн тогтвортой хэрэглээ хангалтгүй байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-03-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл