Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол

Зохиогчид

  • А.Алтаншагай Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол А.Алтаншагай1, Э.Байгалмаа2, Ж.Саруулхунан3, Ц.Одгэрэл4,5 АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Монгол Японы Эмнэлэг, Эмнэл зүйн төв лаборатори АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Цус судлалын тэнхим АШУҮИС, МЯЭ, Гемофилийн төв Зохиогч
  • Э.Байгалмаа Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол А.Алтаншагай1, Э.Байгалмаа2, Ж.Саруулхунан3, Ц.Одгэрэл4,5 АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Монгол Японы Эмнэлэг, Эмнэл зүйн төв лаборатори АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Цус судлалын тэнхим АШУҮИС, МЯЭ, Гемофилийн төв Зохиогч
  • Ж.Саруулхунан Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол А.Алтаншагай1, Э.Байгалмаа2, Ж.Саруулхунан3, Ц.Одгэрэл4,5 АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Монгол Японы Эмнэлэг, Эмнэл зүйн төв лаборатори АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Цус судлалын тэнхим АШУҮИС, МЯЭ, Гемофилийн төв Зохиогч
  • Ц.Одгэрэл Цус задралын цус багадалтаар илэрсэн Шегрены хамшинжийн эмнэлзүйн тохиолдол А.Алтаншагай1, Э.Байгалмаа2, Ж.Саруулхунан3, Ц.Одгэрэл4,5 АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт АШУҮИС, Монгол Японы Эмнэлэг, Эмнэл зүйн төв лаборатори АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Цус судлалын тэнхим АШУҮИС, МЯЭ, Гемофилийн төв Зохиогч

Түлхүүр үг:

Хуурайшилт, Кумбсын сорил, Ширмерийн сорил, Цус багадалт

Хураангуй

Удиртгал: Шегрены хамшинж нь удамшлын болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр гадаад шүүрэл ялгаруулах нулимсны болон шүлсний булчирхайд лимфоцит эсийн нэвчдэс үүссэнээс гол төлөв салстын хуурайшилтаар илэрдэг аутоиммуны шинжтэй архаг өвчин юм. Шегрены хамшинж нь 1000 хүн ам тутамд 6 тохиолддог ховор эмгэг бөгөөд хүйсийн хувьд эмэгтэйд давамгай илэрдэг. Шегрены хамшинж нь 40-60 насанд оношлогддог. Шегрены хамшинж оношлогдсон нийт тохиолдлын 70%-д цус багадалтын шинж илэрдэгч, аутоиммуны цус задралын цус багадалт дөнгөж 3%-д тохиолддог. Энэ удаа бид Дулааны шалтгаант аутоиммун цус задралаар илэрсэн Шегрены хамшинжийн ховор тохиолдлыг хүргүүлж байна. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй шинж тэмдгийн АИЦЗЦБ-ыг ялган оношлох, оношийг батлах ба үгүйсгэх зорилгоор цус задралд хүргэж буй шалтгааныг хайх нь чухал юм. Учир нь Шегрены хамшинж хуурайшилтын шинжүүдээр эхэлж эмчилгээний явцад архаг цус багадалт илэрдэг бол манай тохиолдолд АИЦЗЦБ-ын шинжүүд удаан хугацаанд тогтвортой илэрсэн нь Шегрены хамшинжийг оношлох анхны клиникийн өөрчлөлт болсон. Уг хамшинжийн оношилгоонд иммунологийн маркерууд чухал үзүүлэлт бөгөөд Шегрены хамшинжийг эрт таньж илрүүлэх, цаг алдалгүй онош тодруулах, өвчний явцыг хянах, эмчилгээний тунг тохируулах ач холбогдолтой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол