Тархины эдийн цус харвалтаар илэрсэн гэр бүлийн тархины каверномын ховор тохиолдол
Түлхүүр үг:
Удамшлын хүчин зүйлс, Эмнэлзүй, Соронзон резонанст томографи, Гамма туяа эмчилгээХураангуй
Удиртгал: Гэр бүлийн тархины каверном (ГБТК) нь аутосом-доминант хэв шинжээр удамшдаг тархины судасны гажиг ба эмнэлзүйн олон хэлбэртэй тул зөвхөн өвөрмөгц шинж тархины соронзон резонанст томографи (СРТ)-иар оношлогддог. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: Артерийн гипертензитэй 48 настай эмэгтэй баруун гар хөл бадайрч, мэдээгүй мэт оргиж, толгой өвдөж, дотор муухайрч, бөөлжсөн зовуураар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт хэвтсэн. Хийгдсэн тархины СРТ-ийн Т1 болон Т2 дарааллуудад тархины майхнаас дээш болон доош эдэд голдоо цайвар болон бараан холимог нягтрал бүхий олон тооны голомт бүхий “Эрдэнэ шишийн шинж” (англиар Popcorn appearance), SWI дараалалд голомтын жинхэнэ хэмжээнээс илүү өргөн нягтрал буурсан захалсан хүрээ бүхий “Хоосролтын шинж” (англиар Blooming effect) гэсэн зөвхөн ГБТКийн үед илэрдэг 2 өвөрмөгц шинж илэрсэн. Дүгнэлт: ГБТК-ын үед олон мэргэжилтний багийн тусламж шаардлагатай ба эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчилгээний алтан стандарт нь мэс засал ба удамшлын эсвэл олдмол шалтгааныг тодорхойлох нь эмчилгээний сонголтыг шийдвэрлэх үндэс юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
