Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн сургуульд суурилсан “Хөдөлгөөний жор бичилт”ийн туршлага, өргөжүүлэх боломж
Түлхүүр үг:
Public health nursing, Health promotion, Health behavior, Physical inactivity, Physical activity prescriptionХураангуй
Үндэслэл: Хөдөлгөөний дутагдал нь халдварт бус өвчний тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Идэвхтэй хөдөлгөөний талаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хувь нь хангаж чаддаггүй гэж судлаачид нотолсон байна. Энэ нөхцөл байдалтай уялдан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний түвшинд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих шинэлэг, нотолгоонд суурилсан арга хэрэгслийг нэвтрүүлэх шаардлага улам нэмэгдэж байгаагийн нэг нь “Хөдөлгөөний жор бичилт” юм. Зорилго: Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн сургуульд суурилсан хөдөлгөөний жор бичилтийн талаарх олон улсын туршлага, нотолгоонд суурилсан судалгаануудыг тоймлож, Монголын нөхцөл дэх сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэгжүүлэх боломжийг үнэлэх. Арга, аргачлал: Хөдөлгөөний жор бичилт нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн оролцоотой холбоотой анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг хамруулан агуулгын шинжилгээ хийсэн. Үр дүн: Хөдөлгөөний хомсдлыг бууруулж, халдварт бус өвчний тархалтыг өсвөр насныхны дунд хязгаарлахад нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн үйл ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Манай оронд сургуульд ажиллах боломжтой нийгмийн эрүүл мэндийн сувилагч нарыг шаталсан бакалаврын сургалтаар бэлтгэж эхлээд байна. Сурагчдад “Хөдөлгөөний жор бичилт”-ээр дамжуулж эрүүл мэндийг дэмжих нь нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн чухал үүргийн нэг юм. Манай орны хувьд “Хөдөлгөөний жор бичилт”-ийг сургуульд суурилан хэрэгжүүлэхдээ Олимпын үнэт зүйлийн боловсролын хөтөлбөртэй уялдуулан өргөжүүлэх боломж бүрэлджээ. Дүгнэлт: Нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн үйл ажиллагааны хүрээнд сургуульд суурилсан “Хөдөлгөөний жор бичилт”-ийг хэрэгжүүлэхдээ албан боловсролын тогтолцоотой уялдуулан түгээн дэлгэрүүлж буй Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөртэй уялдуулан өргөтгөх нь эрүүл мэнд, боловсрол, спортын салбарын эрүүл мэндийг дэмжих зорилтуудыг нэгэн цэгт төвлөрүүлэх ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
