Монгол улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог дэлхийн зарим орнуудын даатгалын тогтолцоотой харьцуулан судалсан нь

Зохиогчид

  • О.Марал АШУҮИС, НЭМС, Эрүүл Мэндийн Бодлогын Тэнхим Зохиогч
  • Г.Алтанзул АШУҮИС, НЭМС, Эрүүл Мэндийн Бодлогын Тэнхим Зохиогч
  • С.Даваахүү АШУҮИС, НЭМС, Эрүүл Мэндийн Бодлогын Тэнхим Зохиогч
  • Б.Заяахишиг АШУҮИС, НЭМС, Эрүүл Мэндийн Бодлогын Тэнхим Зохиогч
  • Ю.Гантөгс АШУҮИС, НЭМС, Эрүүл Мэндийн Бодлогын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, Нийгмийн эрүүл мэндийн даатгал, Санхүүжилт

Хураангуй

Үндэслэл: Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь хүн амыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах, улмаар бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтад хүрэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын үндсэн хэрэгсэл юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын ЭМД-ын тогтолцооны үр ашиг, хүртээмж, тогтвортой байдал нь бодлогын түвшинд сорилуудтай тулгарч байна. Иймд олон улсад амжилттай хэрэгжиж буй эрүүл мэндийн даатгалын загваруудыг харьцуулан судлах хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болно. Зорилго: Монгол улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог дэлхийн зарим улс орнуудын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой харьцуулан судлах. Арга, аргачлал: Баримт бичгийн харьцуулсан тойм судалгааны аргаар Канад, Герман, Япон, БНСУ, Киргиз улсуудын эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоо, бодлогын баримт бичиг, эрх зүйн зохицуулалт, олон улсын байгууллагуудын тайлан, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Канад, Герман, Япон, БНСУ зэрэг орнуудад ДНБ-д эзлэх ЭМийн зардал дэлхийн дунджаас их, иргэдийн халааснаас шууд төлөх төлбөр бага байна. Харин Монгол болон Киргиз улсад иргэдийн шууд төлбөр өндөр, санхүүгийн хамгаалалт сул, эрүүл мэндийн тогтолцооны үр дүнгийн үзүүлэлтүүд харьцангуй доогуур байна. Дүгнэлт: ДНБ-д эзлэх ЭМ-ийн зардлыг дэлхийн дундаж хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх, сангийн менежментийг сайжруулах, иргэдийн шууд төлбөрийн зардлыг бууруулснаар ЭМ-ийн тогтолцооны үр дүнгийн үзүүлэлтүүдийг сайжруулахад анхаарах нь зүйтэй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ю.Гантөгс

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл