Эмнэлгийн үйлчлэгч нарт бугуйн сувгийн хам шинжийг эмнэлзүй болон электрофизиологийн шинжилгээтэй уялдуулан судалсан үр дүн

Зохиогчид

  • Ж.Мөнхсайхан Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • Э.Лхагвадулам Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • Н.Лхамцоо Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин, Тамхи таталт, Биеийн жингийн индекс, Хүндийн зэрэг

Хураангуй

Үндэслэл: Бугуйн сувгийн хам шинж (БСХШ) нь хөдөлмөрийн чадвар алдалт (ХЧА)-д хүргэдэг хамгийн түгээмэл тохиолддог дарагдлын шалтгаант мононевропати юм. Тус эмгэг нь зөөгч, үйлчлэгч, ногоочин, оёдолчин зэрэг мэргэжлийн хүмүүст илүү тохиолддог. БСХШ оношлогдсон тохиолдолд эмнэлзүйн хүндийн зэргийг тодорхойлж, эмчилгээ, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Эмнэлгийн үйлчлэгч нарт оношлогдсон БСХШийг эмнэлзүй болон электрофизиологийн шинжилгээтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлчлэгч нарыг хамруулсан ба Бугуйн сувгийн Бостоны асуумж (БСБА)аар зовуурь, үйл ажиллагааг, мэдрэлийн үзлэгээр эмнэлзүйг үнэлж, оношийг баталгаажуулах зорилгоор электрофизиологийн шинжилгээг ашигласан. Электрофизиологийн шинжилгээ болон БСБА-ийн дүгнэлт тус бүрийг хөнгөн, дунд болон хүнд зэргийн хэмээн ангилсан. Судалгааг аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-27.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд БСХШ оношлогдсон нийт 32 тохиолдлыг хамруулж судлан үзэхэд дундаж нас, өндөр БЖИ, чихрийн шижин, бамбайн дааврын дутагдал, үе мөчний эмгэг, сарвууны хуучин хугарал, бамбайн дааврын дутагдал илүү тохиолдсон. БСХШ-ийн үндсэн зовуурь болох сарвууны бадайрал байсан ба 2 гарт зэрэг давамгай илэрч, дунджаар 19.06±18.87 сарын турш үргэлжилж байсан. Судалгааны бүх тохиолдлыг дунд мэдрэлийн хөдөлгөөний болон мэдрэхүйн ширхгийн сэрэл хамжуулалтын алдагдлын хүндийн зэргээр (хөнгөн, дунд, хүнд) ангилан үзэхэд тамхи таталт хөнгөн болон дунд зэргийн бүлгүүдэд өндөр байсан бол хүнд зэргийн бүлэгт байгаагүй нь статистик ач холбогдолтой байв (p=0.027). БСБА-аар зовуурь болон үйл ажиллагааг шалгахад ихэнх нь хөнгөн болон дунд зэрэгт багтаж байсан. Дүгнэлт: Эмнэлгийн үйлчлэгч нарт БСХШ-ийг оношлоход зовуурь болон эмнэлзүйгээр үнэлэх нь хангалтгүй тул электрофизиологийн оношилгоогоор давхар баталгаажуулах нь үр дүнтэй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл