Шилэнцрийн цус харвалтын шалтгаан, мэс засал эмчилгээний дараах харааны сайжрал болон хоорондын хамаарлыг үнэлсэн нь

Зохиогчид

  • М.Мөнхсайхан АШУҮИС, АУС, Нүд судлалын Тэнхим , Сондра-Нүдний Эмнэлэг Зохиогч
  • Д.Уранчимэг АШУҮИС, АУС, Нүд судлалын Тэнхим Зохиогч
  • Ж.Баасанхүү Сондра-Нүдний Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Шилэнцрийн цус харвалт, Витрэктоми, Чихрийн шижингийн ретинопати, Торлогийн салаа венийн бөглөрөл

Хураангуй

Үндэслэл: Шилэнцрийн цус харвалт биеэ даасан анхдагч өвчин бус бусад суурь өвчний хүндрэл байдлаар илэрдэг өөрчлөлт бөгөөд хараа гэнэт өвдөлтгүйгээр алдагдах бүлэг өвчний зонхилох шалтгааны нэг болдог. Өвчний явц болон цаашдын тавилан нь үндсэн өвчний шалтгаанаас хамаарах тул шилэнцрийн цус харвалтанд хүргэсэн шалтгааныг тодорхойлох нь чухал юм гэж судлаачид тэмдгэлсэн байна. Зорилго: Шилэнцрийн цус харвалтанд хүргэж буй шалтгааныг тодорхойлж, мэс засал эмчилгээний дараах харааны сайжралыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд 2014 оны 1-р сараас 2017 оны 1-р сар хүртэлх хугацаанд Болор-Мэлмий нүдний эмнэлэгт шилэнцрийн цус харвалт оношоор витрэктоми мэс засал хийгдсэн нийт 200 хүнийг хамруулж, эмнэлэгт суурилсан ретроспектив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Мэс засал эмчилгээний дараа шилэнцрийн цус харвалтанд хүргэсэн үндсэн өвчнийг оношилж, мэс заслын өмнөх болон дараах 1, 14, 28 дах хоногуудын харааны чадлын сайжралаар мэс заслын үр дүнг үнэлэж тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд нийт 200 үйлчлүүлэгчийн 200 нүдийг хамруулсан. Дундаж нас нь 50.56±14.90жил ба эрэгтэй хүйс (54.50%) давамгайлж байлаа. Торлогийн салаа венийн бөглөрөл 77 (38.50%), эдийн ургалтат чихрийн шижингийн ретинопати 62 (31%), зэрэг нь шилэнцрийн цус харвалтын хамгийн нийтлэг шалтгаан болж байна. Витрэктоми мэс заслын дараа ТСВБ-тэй бүлэгт харааны чадал (LogMAR) илүүтэй нэмэгдсэн буюу 1.81±0.60-аас 0.50±0.30 тэмдэгтээр болж сайжирсан байна (p=0.032). Мэс заслын дараах харааны сайжрал нь мэс заслын өмнөх үеийн харааны байдлаас шалтгаалж байна. Дүгнэлт: 1. Торлогийн венийн салааны бөглөрөл болон эдийн ургалтат чихрийн шижингийн ретинопати зэрэг нь шалтгаан тодорхойгүй шилэнцрийн цус харвалтын зонхилох шалтгаан болох ба насны байдлаас хамаарч ялгаатай байна. 2. Шилэнцрийн цус харвалтын мэс заслын дараах харааны чадал харьцангуй сайн сэргэж байгаа бөгөөд торлогийн салаа венийн бөглөрлийн шалтгаант шилэнцрийн цус харвалтын мэс заслын дараах үр дүн хамгийн сайн байна. 3. Шилэнцрийн цус харвалтын мэс заслын дараах харааны сайжрал нь өвчний шалтгаанаас хамаарч ялгаатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл