Тархины эдийн цус харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхэлтэй боломжит донорыг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)

Зохиогчид

  • С.Дүүриймаа Интермед Эмнэлэг Зохиогч
  • Г.Үүрцайх Интермед Эмнэлэг Зохиогч
  • М.Нандинбаяр Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • О.Гансувд Монгол-Япон Эмнэлэг, Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг Зохиогч
  • Н.Лхамцоо Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Organ transplantation, Clinical severity, Hematoma volume

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн авах нь тасралтгүй өссөөр байна. Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэг ба эрхтэн шилжүүлэх практикт донор эрхтэнүүдийн 30-68%-ийг тархины цус харвалт эзэлдэг. Зорилго: Тархины эдийн цус харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн байдал, суурь шинжилгээнүүдэд үндэслэн тархины үхлийг эрт тодорхойлж, донор болох боломжийг таамаглах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт 2018 онд ТЭЦХ оношоор нас барсан тохиолдлуудад ретроспектив судалгааны аргыг ашиглан, тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу эмнэлзүйн үзлэг (Үүнд: комын Глазго үнэлгээ (КГҮ) ба Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн харвалтын үнэлгээ (ҮЭМХХҮ)), лаборатори, дүрс оношилгооны шинжилгээнүүд (тархины КТ, СРТ, катетерт ангиографи)ийн цуглуулсан мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УГТЭ-ийн Харвалтын тасагт тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулснаас ТЭЦХ 90, АДЦХ 30, ТЦТХ 18 тохиолдол тус тус байсан (р=0.006). Монгол Улсын тархины үхэлтэй донорын шалгуур болох 70 хүртэл насаар авч үзэхэд шаардлага хангасан ТЭЦХ-тай 42 тохиолдлын 24 (57.1%) нь эрэгтэй, 18 (42.9%) нь эмэгтэй байв (p=0.326). Эдгээр тохиолдлын дундаж нас 52.88±7.34 жил, эмнэлэгт хэвтэх үеийн КГҮ оноо 4.55±2.56, ҮЭМХХҮ оноо 31.50±7.81, мөн үүссэн цусан хурааны эзлэхүүнийг 30 тохиолдолд үзэхэд 175.92±169.96 cм3атистик утгатай байсан (тус бүр p<0.05). ТЭЦХ-ын тохиолдлуудыг зохиомол амьсгалын аппарат (ЗАА)-д авагдсан цаг болон үргэлжилсэн хугацааг тооцон үзэхэд эхний 0-2 цаг болон 2-6 цагт хамгийн их авагдсан (тус бүр 31%) бөгөөд авагдсанаас хойш хамгийн уртдаа 6-12 цаг үргэлжилсэн байна. Дүгнэлт: Тархины эдийн цус харвалт оношлогдсон тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх үеийн ухаан санааны байдал муу байх (ГКҮ<7), эмнэлзүйд харвалтын зэрэг хүнд байх (ҮЭМХХҮ 32-оос дээш) болон тархины эдийн цусан хурааны хэмжээ КТГ шинжилгээгээр их байх цаашлаад зохиомол амьсгалын аппаратанд эрт авсан байх зэрэг нь цус харвалтаас үүдэлтэйгээр тархины үхэлд хүргэх, донор болох боломжийг таамаглах боломжтойг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл