Тархины харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)

Зохиогчид

  • С.Дунгар-Яйчил Ситимед эмнэлэг Зохиогч
  • Д.Батдолгор Өвөрхангай бүсийн оношилгоо эмчилгээний төв Зохиогч
  • С.Дэмбэрэлдорж Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч
  • Н.Лхамцоо Улсын гуравдугаар төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Тархины эдийн цус харвалт, Эрсдэлт хүчин зүйлс, Эмнэлзүйн хүндийн зэрэг

Хураангуй

Үндэслэл: Тархины харвалт нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэгд тооцогддог. Тархины үхэл тодорхойлох нь олон ач холбогдолтойн дотор хамгийн чухал нь эмнэлзүйн эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаанд боломжит донор гаргах юм. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхий дахинд тархины үхлийг урьдчилан таамаглах шалгуур байхгүй, тархины харвалттай ялангуяа нэн цочмог үе дэх эмчлүүлэгчдийн дунд тархины үхлийг тодорхойлох үйлийн хожимдолд хүргэх эрсдэлийг дагуулсан хэвээр байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн хүндийн зэрэг, суурь шинжилгээнүүдэд дүн шинжилгээ хийж тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасагт 2018 онд тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад проспектив ажиглалтын загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 1056 тохиолдлоос нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулсан. Эдгээр 138 тохиолдлын 90 нь тархины эдийн цус харвалт, 30 нь аалзавч доорх цус харвалт, 18 нь тархины цус тасалдах харвалт тус тус эзэлж, бүх насны бүлгээс 50-59 насанд хамгийн ихээр тохиолдож байлаа (р=0.006, p=0.049). Эмнэлэгт хэвтэх үед эмнэлзүйн хүндийн зэрэг КГҮээр ТЭЦХ-ын бүлэгт 4.58±2.43 оноо, ҮЭМХХҮ-ээр 31.54±7.23 оноотой байсан нь статистик ач холбогдолтой байв (р<0.05). Тархины үхлийг нөхцөлдүүлэх эрсдэлт хүчин зүйлс ТЭЦХ-ын бүлэгт хамгийн их буюу артерийн гипертензи 114, элэгний С вирусын халдвар 23 тохиолдолд тус тус хамгийн их бүртгэгдсэн байв (р<0.0001). Дүгнэлт: ТЭЦХ, эмнэлзүй, артерийн гипертензи болон элэгний архаг вирусын халдварын эрсдэлт хүчин зүйлс статистик ач холбогдолтой байгаа нь тархины үхлийн урьдчилан таамаглах шинжүүд байх боломжтойг илэрхийлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл