Охидын анхны биений юм ирсэн нас, жингийн хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • Э.Нарангэрэл АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч
  • Б.Амгалан АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Б.Болорчимэг АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн жингийн индекс (БЖИ), Акцелерац, Өсвөр нас

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засаг, техник технологи, шинжлэх ухааны ололт амжилт, хоол тэжээлийн өөрчлөлтөөс үүдэн хүүхэд өсвөр үеийнхний бие бялдар, өсөлт хөгжил хурдсах үзэгдэл ажиглагдаж байна1. Ийнхүү хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд акцелерацтай холбон өсвөр насны охидын бие бялдар өсөлт хөгжлийг холбон судлах хэрэгцээ байсаар байна2. МУИС, ШУС, Судлаач Ш.Уранчимэг, М.Эрдэнэ, Д.Түмэн нарын “Монгол Залуусын Бие Бялдарын хөгжилд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлсийг судалсан судалгаанд’’ Сүүлийн жилүүдэд төрж буй хүүхдийн өндөр 1 см-ээр, биеийн жин 100-300 гр-аар, сургуулийн өмнөх насны хүүхдийн өндөр 10-12 см-ээр, сурагчдын өндөр 10-15 см-ээр нэмэгдсэн байна1,2. Ойролцоогоор зуу гаруй жилийн өмнө анхны биений юм охидод 1517 насанд ирдэг байсан бол одоо цагт 12-13 насанд үзэгдэх болжээ1. Зорилго: Улаанбаатар хотын СХД-ийн ерөнхий боловсролын 42-сургуулийн ахлах ангийн 16-19 насны охидод анхны биений юм ирэх нас биеийн жингийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийсэн. Улаанбаатар хотын СХД-ийн 42 сургуулийн ахлах бүлгийг сонгон авч 16-19 насны 75 өсвөр насны охидыг хамруулсан. Судалгаанд мэдээллийн хэсэг, анхны биений юм ирсэн нас, нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх 75 асуумжийг асуухаар багтаасан. Биеийн жингийн индексийг үнэлэхдээ олон улсын стандартын дагуу үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 75 оролцогчдын дунд анхны биений юм ирсэн дундаж нас 12.55±1.17 жил байна. Судалгаанд оролцогчдын өндөр ба жин хооронд сул дунд зэргийн эерэг хамаарал илэрч (ρ=0.273, p=0.019), биеийн өсөлт, жингийн нэмэгдэл хооронд физиологийн уялдаа байгааг нотоллоо. Харин анхны биений юм ирэх нас ба жин хооронд сул эерэг хамаарал илэрсэн боловч статистикийн ач холбогдолгүй (ρ=0.110, p>0.05) байв. Гэр бүлийн зарим хүчин зүйл анхны биений юм ирэх настай холбоотой байж болзошгүй бөгөөд ээжтэйгээ амьдардаг эсэхээр бүлэглэн харьцуулахад, ээжтэйгээ амьдардаг охидын анхны биений юм ирэх нас ээжтэйгээ амьдардаг охидоос статистикийн хувьд ач холбогдолтойгоор эрт байсан (p=0.013). Дүгнэлт: Охидод анхны биений юм ирж буй дундаж нас 12.55±1.17 байна. Охидод анхны биений юм ирэх нас, биеийн жингийн хооронд хамаарал ажиглагдаагүй. Харин сэтгэлзүйн байдал, амьдарч буй орчин анхны биений юм ирэх насанд нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл