Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоол болон ундны усанд хийсэн тандалт судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эпидемиологи, Утас:95090190Хураангуй
Үндэслэл: Дэлхий дахинд хоол хүнсээр дамжих халдварт өвчин нь хүн амын бүх насны бүлэгт тохиолддог боловч хүүхдүүд, ахмад настан, дархлаа султай хүмүүс илүү өртөж байна. Бага насны хүүхдүүдийн дархлаа бүрэн хөгжөөгүй бөгөөд тэдний биеийн жин бага байдаг учраас хоол хүнсээр дамжих эмгэг төрүүлэгчид нь өвчлөл үүсгэх эрсдэл өндөртэй байдаг. Монгол улсад 2024 онд бүртгэгдсэн гэдэсний халдварыг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 504.5 тохиолдлоор өссөн байна.3 Гэдэсний халдварт өвчнүүдийн дотор гар, хөл, амны өвчин, цусан суулга, сальмонеллёз зэрэг хоол хүнс, ус, бохирдолтой холбоотой халдварууд давамгайлж байна. Монгол улсад ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, ундны ус, эрүүл ахуйн нөхцөл байдлыг судалсан судалгаа хомс, судлах шаардлагатай байгаа нь судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоол болон ундны усанд микробиологийн шинжилгээ хийж, холбогдох стандартын шаардлагатай харьцуулан судлах. Арга, аргачлал: ЕБСийн сурагчдыг үдийн хоол, ундны усанд эрүүл зүйн болон аюулгүй үзүүлэлтийг (L.monocytogenes, Salmonella spp, колиформын тоо, ББЕТ, гэдэсний бүлгийн бактери) тодорхойлох судалгааг микробиологийн шинжилгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд үдийн хоолны 107 дээж, ундны усны 35 дээжийг судалгаанд хамруулав. Лабораторийн шинжилгээг СХЗГ-ын дэргэдэх ХАБҮЛЛ-ийн Микробиологийн лабораторид хийж, баталгаажуулах шинжилгээг VITEK 2 compact багаж ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: ЕБС-ийн ундны усны 35 дээжид 105 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 5.7% (n=2) нь бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан бол үдийн хоолны 107 дээжид 428 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 26.1% (n=28) нь колиформын тоо үзүүлэлт MNS 6308:2012 стандартын шаардлагын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Мөн хоолны дээжийн 42.9% (n=46) гэдэсний бүлгийн бактери илрэв. Тандалтын шинжилгээний үр дүнг судлахад нийт 35 сургуулийн 51.5% буюу 18 сургуулийн хоолны дээж колиформын тоо үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй. Харин 49.5% буюу 17 сургуулийн үдийн хоол стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй байна. Энэ нь дунджаар 2 сургууль тутмын 1 нь хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, зохистой дадал, стандартын шаардлагыг хангахгүй байна. Дүгнэлт: Ерөнхий боловсролын 35 сургуулиас 107 хоолны дээжид 428 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд 26.1% нь колиформын тоо үзүүлэлтээр MNS 6308:2012 “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” стандартын шаардлагыг хангахгүй, ундны усны 35 дээжид 105 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 5.7% (n=2) бичил биетний ерөнхий тоо үзүүлэлтээр MNS 0900:2018 “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” стандартын шаардлагыг тус тус хангахгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Сэр-Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
