Будан барбад (leptopyrum fumarioides l. Reichenb.) Ургамалын химийн бүтэц найрлагын судалгаа

Зохиогчид

  • Ц.Солонго АШУҮИС, Эм зүйн сургууль, эмийн хими ургамал судлалын тэнхим , ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, Ургамлын хими технологийн лаборатори Зохиогч
  • Р.Байгалмаа Шинэ анагаах ухаан их сургууль Зохиогч
  • А.Солонго ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, Ургамлын хими технологийн лаборатори Зохиогч
  • Б.Баясгалан АШУҮИС, Эм зүйн сургууль, эмийн хими ургамал судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Макроэлемент, Микроэлемент, Ультрамикроэлемент, Хүнд металл, Барбад

Хураангуй

Үндэслэл: Монгол оронд харьцангүй өргөн тархацтай холтсон цэцгийн (Ranunculaceae) овгийн будан барбад (Leptopyrum fumarioides (L.) Reichenb.) ургамал нь Монгол орны хуурай хээр газар ургадаг нэг наст өвслөг ургамал бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн дахинаа уламжлалт анагаах ухааны эмчилгээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь нэмэгдэж байгаагийн зэрэгцээ энэхүү эмийн ургамлын элементийн судалгаа нь (макро, микро, хүнд металл) ургамлын шим тэжээлийн үнэ цэнэ, эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдал, стандартчилалыг нотлох нь суурь судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Будан барбад ургамалын химийн элемент, бүтэц найрлагыг судлах. Зорилт: 1. Ургамлын дээжийг бэлтгэн ургамалд агуулагдах хөнгөн цагааны исэл, цахиурын исэл, төмрийн болон кальцийн оксид тодорхойлох, 2. Ургамалд агуулагдах эрдэс элементийг тогтоох, 3. Ургамалд хүнд металл агуулагдаж буй эсэхийг судлах. Арга, аргачлал: Будан барбад (Leptopyrum fumarioides (L.) Reichenb.) ургамлыг Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас 2023 оны 6-р сард цэцэглэлтийн үед түүж зохих журмын дагуу хатааж судалгаанд ашигласан. Ургамлын макроэлeмэнтүүд; микроэлeмэнтүүд; ультра микро элементүүдийн тоон агуулгыг орчин үeийн нарийвчлал сайтай рентген флуоресценцийн тоон шинжилгээ (XRF) шинжилгээ хийв. Үр дүн: Будан барбад ургамлын эх дээж үндсэнд цахиурын исэл 15.99%, хандлагдсаны дараах дээж 33.69%, TiO2 исэл эх дээжид 0.16%, хандлагдан үлдсэн ургамлын шаарт 0.379%, хөнгөн цагааны исэл эх дээжид 3.54% байсан. Хандлагдсан үлдэгдэлд 7.52 %, Fe2O3 исэл их дээжид 1.14%, хандлагдсан үлдэгдэлд 2.51% үлдсэн бол бусад ислүүд болох CaO, K2O, P2O5 зэрэг ислүүд хандандаа үлдсэн байна. Будан барбад ургамалд Cu-40.5 мг/кг, Zn - 211 мг/кг, хром 8.5 мг/кг, Ni 8 мг/кг, Zn 211 mg/kg ба Cu 40.5 mg/kgийн төвшин нь бусад зүйл ургамлынхтай харьцуулахад харьцангуй их агуулагдаж байгаа нь тогтоогдов. Дүгнэлт: 1. Будан барбад ургамлын эх дээж үндсэнд цахиурын исэл 15.99%, хандлагдсаны дараах дээж 33.69%, TiO2 исэл эх дээжид 0.16%, хандлагдан үлдсэн ургамлын шаарт 0.379%, хөнгөн цагааны исэл эх дээжид 3.54% байсан. Хандлагдсан үлдэгдэлд 7.52 %, Fe2O3 исэл их дээжид 1.14%, хандлагдсан үлдэгдэлд 2.51% үлдсэн бол бусад ислүүд болох CaO, K2O, P2O5 зэрэг ислүүд хандандаа үлдсэн байна. 2. Будан барбад ургамалд Cu - 40.5 мг/кг, Zn - 211 мг/кг, хром 8.5 мг/кг, Ni 8 мг/кг. Zn 211 mg/kg ба Cu 40.5 mg/kgийн төвшин нь ихэнх ургамлын хэвийн хүрээнээс илүү ч ургамлын физиологид шууд хортой гэж тодорхойлох хангалттай өндөр төвшин биш (эхний хордолтын төвшнээс доогуур). Харин Rb, 49 мг/кг, Zr 69 мг/кг бусад элементүүдээс ялгүй их байна. Эдгээр нь магадгүй будан барбад ургамал нь тариалан талбайн орчим харьцангүй бохирдолтой хөрсөнд ургадаг учир зарим элементийг өөртөө шингээх чадвартай холбоотой байж болзошгүй. 3. Харин газрын ховор элементүүд цeри Ce, иттeрби Yb зэрэг элементүүд энэ ерөнхий диапазоны доогуур байгаа тул хэвийн хэмжээнд гэж харж болно. Будан барбад ургамалд эд эсийн үндсэн бүрэлдэхүүнд ордог маш олон ферментийн үйлчилгээнд оролцохоос гадна цусны бүлэгнэлтийн системийг бүрдүүлдэг микро элементүүд байгааг тодорхойлов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл