Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эхийн ойлголтыг судалсан үр дүн

Зохиогчид

  • Б.Лхагвагарам АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн Тэнхим Зохиогч
  • М.Ундрам Нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгааны хүрээлэн Зохиогч
  • Д.Мягмарцэрэн АШУҮИС, АУС, Өрхийн Анагаах Ухааны Тэнхим Зохиогч
  • А.Цолмонтуяа АШУҮИС, АУС, Өрхийн Анагаах Ухааны Тэнхим Зохиогч
  • Ө.Жаргалтулга Нотолгоонд суурилсан анагаах ухааны судалгааны хүрээлэн Зохиогч
  • Б.Батхүү АШУҮИС, АУС, Өрхийн Анагаах Ухааны Тэнхим Зохиогч
  • Д.Даваадулам АШУҮИС, АУС, Өрхийн Анагаах Ухааны Тэнхим Зохиогч
  • Ц.Энх-Оюун АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн мэдлэг, Аюултай ерөнхий шинж, Сургуулийн өмнөх насны хүүхэд

Хураангуй

Үндэслэл: Бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад өвчний аюултай ерөнхий шинжийг эрт таних, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эцэг, эх, асран хамгаалагчдад төлөвшүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, өвчтэй хүүхдэд цогц урьдчилан сэргийлэлт, цаг алдалгүй эмчилгээ, тусламжийг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон. Зорилго: Бага насны хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, дадлыг үнэлэх. Арга, аргачлал: Ажиглалтын агшингийн судалгааг 0–59 сартай хүүхдийн 175 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулан хот, хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээ. Хүүхдийн аюултай ерөнхий шинж, суулгалт болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал, дотоод орчны эрсдэлт хүчин зүйлс, осол гэмтлээс сэргийлэх мэдлэгийг бүтэцлэгдсэн ярилцлагаар үнэлж, статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дундаж нас 18.8±13.2 сар байсан бөгөөд 50.3% нь өвчний учир эмнэлэгт хандсан байв. Оролцогчдын 60.0% нь аюултай ерөнхий шинжээс дөрөв ба түүнээс дээшийг нэрлэж чадсан. Хотын эцэг, эх, асран хамгаалагчид орон нутгаас хамрагдсан эцэг, эх нараас аюултай шинжийг илүү олон нэрлэсэн нь статистик ач холбогдолтой байлаа (дундаж 5.3 ба 3.2; p<0.001). Харин хүүхэд тухайн үед өвчтэй эсэхээс хамаарч мэдлэгийн түвшинд ялгаа илрээгүй. Суулгалтаас урьдчилан сэргийлэх дадал, осол гэмтлээс сэргийлэх мэдлэг нь хүүхдийн өвчлөлийн байдалтай шууд уялдаагүй байсан бол хөдөөгийн орон нутагт дотоод орчны агаар бохирдуулагч хүчин зүйлсийн өртөлт өндөр байв. Дүгнэлт: Эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, урьдчилан сэргийлэх дадал нь хүүхдийн тухайн үеийн өвчлөлийн байдлаас илүүтэй оршин суугаа газартай холбоотой ялгаатай байна. Иймд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд, ялангуяа хөдөөгийн бүсэд чиглэсэн, бүтэцтэй, тогтмол эрүүл мэндийн боловсрол, сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн, А.Цолмонтуяа, Ц.Энх-Оюун

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-02-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл